Thursday, December 24, 2015
мэдээлэл
Багш нарын баярыг дохиолдуулан зохион байгуулсан их дээд сургуулиудын хооронд болсон "Гар бөмбөг"-ийн тэмцээнд багш нарын баг бүрдүүлэн амжилттай оролцлоо.
Thursday, May 21, 2015
Бага ангийн биеийн тамирын хичээлийн цөм хөтөлбөр
Боловсролын хүрээлэнгийн 2014 оны .... тоот албан бичгийн …. хавсралт
БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН
БАГА БОЛОВСРОЛЫН БИЕИЙН ТАМИРЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ
Улаанбаатар хот
2014
ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛСАН БАГ
Багийн ахлагч: Л.Уртнасан МУБИС, Урлаг- биеийн тамирын сургуулийн багш, Доктор (Ph.D)
Гишүүд: Г.Одбаатар Боловсролын хүрээлэнгийн ЭША
Ц.Тамир МУБИС, Багшийн сургуулийн багш
Д.Батбаяр Шинэ - Эрин лаборатори сургуулийн багш
Ч.Зоригтбаатар Спортын дунд сургуулийн захирал Доктор (Ph.D)
ГАРЧИГ
Бага, дунд боловсролын биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн
үзэл баримтлал . . . . . . . 2
Нэгдүгээр ангийн биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн арга зүйн зөвлөмж
Нэгдүгээр бүлэг. Ахуйн хэрэгцээт дасгал . . . . . 6
Хоѐрдугаар бүлэг. Алхалт, гүйлт . . . . 20
Гуравдугаар бүлэг. Үсрэлт, харайлт . . . . . 32
Дөрөвдүгээр бүлэг. Шидэлт, дамжуулалт . . . . . 39
Хоёрдугаар ангийн биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн арга зүйн зөвлөмж
Нэгдүгээр бүлэг. Ахуйн хэрэгцээт дасгал . . . . . 46
Хоѐрдугаар бүлэг. Алхалт, гүйлт . . . . . 56
Гуравдугаар бүлэг. Үсрэлт, харайлт . . . . . 65
Дөрөвдүгээр бүлэг. Шидэлт, дамжуулалт . . . . 72
Гуравдугаар ангийн биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн арга зүйн зөвлөмж
Нэгдүгээр бүлэг. Ахуйн хэрэгцээт дасгал . . . . . 85
Хоѐрдугаар бүлэг. Алхалт, гүйлт . . . . . 97
Гуравдугаар бүлэг. Үсрэлт, харайлт . . . . . 103
Дөрөвдүгээр бүлэг. Шидэлт, дамжуулалт . . . . 107
Дөрөвдүгээр ангийн биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн арга зүйн зөвлөмж
Нэгдүгээр бүлэг. Ахуйн хэрэгцээт дасгал . . . . . 114
Хоѐрдугаар бүлэг. Алхалт, гүйлт . . . . . 126
Гуравдугаар бүлэг. Үсрэлт, харайлт . . . . . 134
Дөрөвдүгээр бүлэг. Шидэлт, дамжуулалт . . . . 140
Тавдугаар ангийн биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн арга зүйн зөвлөмж
Нэгдүгээр бүлэг. Ахуйн хэрэгцээт дасгал . . . . . 150
Хоѐрдугаар бүлэг. Алхалт, гүйлт . . . . 159
Гуравдугаар бүлэг. Үсрэлт, харайлт . . . . . 169
Дөрөвдүгээр бүлэг. Шидэлт, дамжуулалт . . . . 175
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН БИЕИЙН ТАМИРЫН СУРГАЛТЫН
ХӨТӨЛБӨРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Нэг. Үндэслэл
Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2013 оны 5 дугаар сарын 8 өдрийн А/155 тоот тушаалаар баталсан “Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал”-д боловсролын хөгжлийн дэлхийн чиг хандлагыг баримжаалсан 12 жилийн сургалтын тогтолцоонд нийцсэн, бага, дунд боловсролын үндэсний стандарт, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр заасан байна.
Бага, дунд боловсролын үндэсний стандарт, хөтөлбөрийг шинэчлэх зорилго нь хэрэгцээнд нь нийцсэн, хүртээмжтэй, чанартай , хүүхэд бүрийг хөгжүүлсэн ерөнхий боловсролын үйлчилгээг бий болгоход чиглэж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад биеийн тамир, спортын мэдлэг, чадвар, зөв хэрэглээ төлөвшүүлэхэд биеийн тамирын хичээлийн агуулга, арга зүйн хөгжил бодит хувь нэмэрийг оруулсаар ирсэн. Монгол улсд 1921 оноос биеийн тамирын сургалтын орчин үеийн түүх эхэлсэн бөгөөд ЕБС-д биеийн тамирын хичээлийг албан ѐсоор 1940 оноос долоо хоногт 1 цаг, 1963 оноос 2 цагаар бүх ангид заавал судлах хичээлийн тоонд оруулан сургалтын төлөвлөгөөнд тусгаж иржээ.
Биеийн тамирын боловсролын түүхээс харахад 1925 онд анхны программ, 1926 онд Бага сургуульд заах программ, 1930 онд “Биеийн боловсрол”, 1937 онд 1-4 дүгээр ангид үзэх программыг боловсруулан гаргасан байна. 1940-1960 онд биеийн тамирын сургалтын хөтөлбөр нь 2 удаа шинэчлэгдэн өөрчлөгдсөн. 1957 оноос программын агуулгад “ХБХБ тэмдгийн норм”-ыг багтааснаар нормативт үнэлгээг хэрэглэж эхэлсэн байна. 1961-1989 онд “Биеийн тамирын хичээлийн программ” нэртэй байснаа “Биеийн тамир-эрүүл мэндийн хичээл” нэртэй болсон. 1991 оноос киррикюлимийн үзэл санаа хэрэгжиж эхэлсэнээс хойш стандарт, агуулгын хүрээ, үндэсний сургалтын хөтөлбөр, зөвлөмж, багшийн номууд гарч сургалтад хэрэглэгдэж ирлээ.
Боловсролын шинэчлэлийн хүрээнд бага, дунд боловсролын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулахад биеийн тамир, спортын мэдлэг, чадвар, хүмүүжил, төлөвшлийн чиглэлээр биеийн тамирын сургалтын агуулгыг тодорхой хүрээнд интеграцчилах, чанарыг сайжруулах нэгдмэл үйл ажиллагааны арга зүйг хөгжүүлэх шаардлага тавигдаж байна.
Хоёр. Биеийн тамирын боловсролын зорилго:
Биеийн тамирын сургалт нь суралцагчдад бие бялдраа хөгжүүлэх арга барил эзэмшүүлэн, тэдний спортын авьяасыг нээн хөгжүүлж, эрүүл, идэвхтэй амьдрах мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлнэ.
Биеийн тамирын бага боловсролын зорилго:
Бага ангийн суралцагчид бие бялдраа чийрэгжүүлэн, хөгжүүлэхэд биеийн тамирын хэрэглүүрийг ашиглах мэдлэг эзэмшиж, бие бялдар нь чийрэгжин, эрүүл мэнд нь бэхжиж; хүчтэй, хурдтай, тэсвэртэй, уян болж, хөдөлгөөний эвсэл нь хөгжинө. Улмаар өдөр тутмын амьдралын хэрэгцээг хангахуйц энгийн хөдөлгөөний чадвар, дадлууд төлөвшин, биеийн тамирын дасгалаар тогтмол хичээллэх сонирхол, хэвшилтэй болно.
Биеийн тамирын суурь боловсролын зорилго:
Дунд ангийн суралцагчид өөрийн бие бялдрын хөгжлөө хянах, хөгжүүлэх энгийн арга барил эзэмшиж, манай оронд түгээмэл хөгжиж буй спортын зарим төрлийн дасгалын
техникийг сурч, багаар хамтран дасгалаар хичээллэх, шударгаар өрсөлдөх, бие биедээ туслах, дасгал хийх үедээ аюулгүй байдлаа хангах чадвартай болно. Улмаар тэдний спортын авьяасыг нээн хөгжүүлнэ.
Биеийн тамирын бүрэн дунд боловсролын зорилго:
Ахлах ангийн суралцагчдын хэрэгцээ, сонирхолд үндэслэн тэдний спортын авьяасыг хөгжүүлэн, спортын тодорхой төрлийн арга техникийг сайтар эзэмшиж, амьдралдаа бүтээлчээр ашиглах арга барилд сургана.
Биеийн тамирын сургалтын агуулга нь:
Бага боловсролын түвшинд: хүүхдийн өдөр тутмын амьдралд зайлшгүй хэрэгцээтэй хөдөлгөөний дадлыг эзэмшүүлэхэд чиглэсэн олон төрлийн дасгалын нэгдмэл агуулгатай байна.
Суурь боловсролын түвшинд: монгол улсад түгээмэл хөгжиж буй спортын төрлүүдийн энгийн дасгалын техникийг эзэмшүүлэх үндэс суурийг тавьж, хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн байна.
Бүрэн дунд боловсролын түвшинд: биеэ даан бие бялдраа хөгжүүлж, чийрэгжүүлэх мэдлэг, чадвар, арга барил олж авч, өөрийн спортын авьяасыг хөгжүүлэх, ирээдүйн ажил мэргэжил, ахуй амьдралд хэрэглэгдэхүйц сонгох агуулгатай байна.
Гурав. Хөтөлбөрийн үзэл баримтлал
Биеийн тамирын үндэсний сургалтын хөтөлбөр нь боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалтын үйл явцын удирдамж, арга зүйн баримт бичиг юм. Хөтөлбөр нь суралцахуйн зорилт, үйл ажиллагаа, хэрэглэгдэхүүн, арга зүйн зөвлөмж бүхий суралцахуйн болон багшлахуйн үйлийг дэмжсэн байна.
Хөтөлбөрийн шинэчлэлийн зарчим:
Байгаль, нийгэм, хүмүүнлэг, техник, технологийн боловсролын уялдаа холбоог тусгасан байх
Хөтөлбөрийн агуулга нь биеийн тамир, спорт, төрөл бүрийн хөдөлгөөний суурь мэдлэгийг олгох, хөдөлгөөний чадвараа харуулах, бие бялдрын чанаруудын хөгжлөө илэрхийлэхэд чиглэсэн залгамж холбоотой, сонголттой, уян хатан байх;
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй, технологи нь суралцагч мэдлэг бүтээх идэвхтэй сургалтын аргад тулгуурласан, суралцагчдын ялгаатай байдлыг тооцсон, мэдээлэл харилцааны технологийн давуу талыг ашигласан байх;
Хөтөлбөр нь хэрэгжилтийг дэмжсэн суралцахуйн орчинтой байх;
Суурь мэдлэг болон практик чадварын зохистой шүтэлцээг хангасан байх;
Хөтөлбөр нь суралцахуйн үйл явц, үр дүнг үнэлэхүйц байх;
Хөтөлбөрийн тусгай зарчим:
Тухайн ангийн суралцагчдын нас сэтгэхүй, бие бялдрын хөгжлийн онцлогийг тооцох
Суралцагчдын бие бялдрын хөгжлийн түвшинд тохирсон ачаалалтай байх
Суралцагчдын аюулгүй байдлыг хангасан орчныг бүрдүүлэх
Үнэлгээг нээлттэй, шудрага, суралцагчдын ялгаатай байдлыг тооцсон уян хатан хувилбартай байх
Хөтөлбөрийн бүтэц:
Бага ангийн биеийн тамирын сургалтын хөтөлбөр нь “Цөм хөтөлбөр”, “Арга зүйн зөвлөмж” гэсэн үндсэн хоѐр хэсэгтэй.
Цөм хөтөлбөрт III ба V анги төгсөхдөө суралцагчдын эзэмшсэн байх чадварууд, сурах арга барил, I–V анги тус бүрийн агуулгын залгамж холбоог тусгасан.
Арга зүйн зөвлөмж нь суралцахуйн зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, ашиглах хэрэглэгдэхүүн, багшид өгөх санамжаас бүрдэнэ.
Хөтөлбөрт тавих шаардлага:
Хөтөлбөрийн хүрэх үр дүн нь суралцагчийн цогц чадамжид хувь нэмэр оруулахуйц томьѐологдсон байх;
Суралцахуйн зорилт нь тодорхой, хэмжигдэхүйц, хүрэхүйц, бодитой, цаг хугацаандаа хэрэгжихүйц (SMART) байх;
- Хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд заасан цагт хэрэгжихүйц байх;
- Хөтөлбөрийн агуулга нь ,бүлэг сэдвээр багцлагдсан суралцахуйн зорилтуудаар тодорхойлогдсон, биеийн тамирын боловсролын тухайн ангийн цөм мэдлэг, чадварыг тусгасан, өргөсөн, гүнзгийрэх боломжтой, залгамж холбоотой байх;
- Хөтөлбөр нь суралцагч төвтэй, идэвхтэй сургалтын арга зүйг дэмжихүйц байх;
- Багшлахуйн арга зүйн зөвлөмж нь суралцагчийн идэвхтэй үйл ажиллагаагаар суралцахуйн зорилтыг биелүүлэхэд чиглэсэн байх;
- Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн нь олон хувилбартай, мэдээллийн технологийн давуу талыг ашиглахуйц боломжтой байх;
- Үнэлгээ нь сургалтын явцын болон эцсийн үнэлгээ хийх боломжийг хангасан байх;
Дөрөв. Биеийн тамирын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги
А. Боловсролын удирдлага, ерөнхий боловсролын сургуулийн менежмент
- Бага боловсролын түвшинд мэргэжлийн багш биеийн тамирын хичээлийг заах
- Биеийн тамирын хичээлийн хуваарийг зохиохдоо спорт заал болон биеийн тамирын гадаа талбайг бүрэн ашиглахуйцаар боловсруулах
- Бусад хичээлийн агуулгатай залгамж холбоотой төлөвлөх
- Суралцагчдын нас, хүйсний онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, хангах
- Биеийн тамирын боловсролын тасралтгүй байдлыг хангаж, хичээлээс гадуурх үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах нөхцлийг бүрдүүлэх
- Хүүхдийн спортын авьяасыг хөгжүүлэх чиглэлээр секцийн цагийг төлөвлөж оруулах
- Сургалтын орчныг сайжруулж, хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх
Б. Олон нийтийн оролцоо ба хамтын ажиллагаа
- Багш, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, сургалтын менежерийн хамтын ажиллагаан дээр сурагчдын эрүүл мэндийг хамгаалах, биеийн тамирын сургалтын чанарыг сайжруулах нэгдмэл үйл ажиллагааг хөгжүүлэх
- Суралцагчдын бусад хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, бүтээлч үйл ажиллагаан дээр тулгуурлан сургалтын хэрэглэгдэхүүнийг багш, эцэг эх, хамт олны оролцоотой бэлтгэх
- Эцэг, эх, хамт олны оролцоог хичээлээс гадуур зохион байгуулах үйл ажиллагаанд дэмжих, суралцагчдын спортын амжилт, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулах, спортоор хичээллэх орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах
В. Үнэлгээ
Бага боловсролын биеийн тамирын сургалтын хөтөлбөр нь хөтөлбөрийг боловсруулах, турших, сайжруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, боловсронгуй болгох гэсэн үе шат бүхий үйл ажиллагаагаар тасралтгүй байнга хөгжиж байна.
Хөтөлбөр нь үндсэн 2 чиглэлийн үнэлгээтэй байна.
А. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх үнэлгээ. Энэ нь хөтөлбөрийн хүрэх үр дүн, сурагчдын бие бялдрын хөгжлийн түвшинг цогцоор үнэлэхэд чиглэсэн байна
Б. Суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, ахиц, оролцоог үнэлэх үнэлгээ. Энэ үнэлгээ нь суралцахуйн зорилт, үйл ажиллагаанд тулгуурлан суралцагчдын хөгжил, төлөвшлийг илрүүлэх явцын болон эцсийн үнэлгээг хийхэд чиглэсэн байна.
Г. Ерөнхий төлөвлөлт
Бага боловсролын биеийн тамирын сургалтын хөтөлбөрийг а. Ахуйн хэрэгцээт дасгал, б. Алхалт, гүйлт, в. Үсрэлт, харайлт, г. Шидэлт, дамжуулалт гэсэн 4 бүлэгтэй боловсруулсан. Түүнчлэн I-V ангийн биеийн тамирын багшийн номыг шинэчлэн зохиож, 2013-2014 оны хичээлийн жилд туршин сайжруулж, 2014 оноос үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ.
Суурь боловсролын биеийн тамирын сургалтын хөтөлбөрийг 2014-2015 оны хичээлийн жилд туршин сайжруулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. Багшиийн номыг шинэчлэн зохионо.
Бүрэн дунд боловсролын биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн агуулгыг сонгох хувилбараар баяжуулан, багшийн номыг шинэчлэн боловсруулж, 2015-2016 оны хичээлийн жилд туршин сайжруулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ.
НЭГДҮГЭЭР АНГИЙН БИЕИЙН ТАМИРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН
АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ
Энэхүү арга зүйн зөвлөмж нь нэгдүгээр ангийн биеийн тамирын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөч болох баримт бичиг мөн. Сургалтын цөм хөтөлбөрийн агуулга нь ахуйн хэрэгцээт дасгал; алхалт ба гүйлт; үсрэлт-харайлт; шидэлт-дамжуулалт гэсэн 4 бүлгээс бүрдэнэ. Эдгээр бүлэг сэдэв бүрээр суралцахуйн зорилтыг дэвшүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хэрэглэгдэхүүн, багшид өгөх санамжийг толилуулья.
I анги
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. АХУЙН ХЭРЭГЦЭЭТ ДАСГАЛ
Хүрэх үр дүн: Биеийн үндсэн хөдөлгөөнүүдийг зөв гүйцэтгэх чадвар эзэмшиж, бие бялдраа хөгжүүлэх суурь чадамж төлөвших Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн Биеийн тамирын хувцасаа солих, тохируулж өмсөх, зөв хадгалах арга барил эзэмших Биеийн тамирын хичээлд зориулалтын хувцастай орохыг хэлж, хувцасыг үзүүлнэ. Хувцасаа хаана, хэрхэн сольж өмсөх болон угааж цэвэрлэх ѐстойг тайлбарлана. Биеийн тамирын хувцастай хүүхдийн зураг, эсвэл бодит хувцас Өөрийн биеийн өндөр ба жингээ мэдэх Хичээлийн жилийн эхний улирлын нэг хичээл дээр хүүхэд бүрийн биеийн өндөр ба жинг хэмжиж, үзүүлэлтийг өөрт нь хэлж өгөхөөс гадна эцэг, эхэд нь мэдээлнэ. Багш тэмдэглэж авах хэрэгтэй. Биеийн өндөр ба жин хэмжигч багаж, эсвэл биеийн өндөр хэмжиг-чийг хананд зурах Багшийн тусламжтайгаар өндрөөсөө намхан руугаа нэг эгнээ ба цуваа болж жагсах чадвартай болох - Эгнээ ба цуваа жагсаалын зураг үзүүлж, аль нь эгнээ жагсаал болохыг асууна. Яаж жагссаныг эгнээ жагсаал гэж нэрлэхийг ярилцана. - Сурагчид өөрсдөө биеийн өндрөө харьцуулаад нэг эгнээ болж шугамын ард зогсоно. Зэрэгцэн зогссон үед багш зарим сурагчдын байрыг сольж өндөр намаар нь байрлуулна. - Эгнээ жагсаалын баруун юмуу зүүн талд багш гарч зогсоод “багш руугаа хараарай” гэж хэлэн цуваа жагсаал үүсгэнэ. - Эгнээ ба цуваа жагсаалыг хичээл бүр дээр бататгана. Эгнээ ба цуваа жагсаалын зурагт үзүүлэн “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 6 дугаар хуудас Хөлөө зөөж баруун, зүүн тийш эргэх чадвартай болох - Баруун, зүүн гараа дагаж эргэхийг багш хэлээд, дагуулж гүйцэтгэнэ. Хичээлийн явцад баруун, зүүн тийш эргэх чадвараа байнга бататгана. “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 6-7 дугаар хуудас Хоѐроор тоолон, нэг эгнээнээс хоѐр эгнээ болж жагсах - Нэг эгнээ жагсаалд нэг, хоѐроор тоолох аргыг багш тайлбарлаж, зураг дээр зааж үзүүлнэ. Хоѐр эгнээ жагсаалын зурагт үзүүлэн
чадвар эзэмших - Сурагчид багшийн дэмжлэгтэйгээр нэг, хоѐроор ээлжлэн тоолно. - Тоолсон тоогоороо урагш алхаж, 2 эгнээ үүсгэнэ. - Хөлөө зөөж баруун, зүүн тийш эргэх чадвараа ашиглан нэг эгнээнд шилжинэ. “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 7-8 дугаар хуудас Гар, хөл, их биеийн үндсэн хөдөл-гөөнийг нэрлэх, таних чадвартай болох - Нэгдүгээр улиралд: Гараа урагш ба дээш, арагш өргөх, алдлах; хөлөө урагш, арагш, хажуу тийш өргөх; их биеэр бөхийх, хазайх, гэдийх; - Хоёрдугаар улиралд: Гараа алдалж нугалах, тулж суух, тулж хэвтэх, хөлөө нугалж өргөх зэрэг биеийн үндсэн хөдөлгөөнийг нэрлэх, таних чадвар эзэмшүүлэхээр төлөвлөнө. - Эдгээр хөдөлгөөнийг багш үзүүлж, юу гэж нэрлэхийг асууж, бүгдээрээ хөдөлгөөн бүрийг зөв нэрлээд, багшийг дуурайж хийнэ. Гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөөнийг зурсан зурагт үзүүлэн “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 8-10 дугаар хуудас Гар, хөл, их биеийн хөдөлгөөнийг зөв гүйцэтгэх чадвартай болох - Гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөөнийг тус тусад нь сурагчид гүйцэтгэхэд багш алдааг засна. - Багшийн нэрлэсэн үндсэн хөдөлгөөнийг сурагчид хийнэ. - Багшийн үзүүлсэн үндсэн хөдөлгөөнийг сурагчид нэрлэнэ. - Гарын үндсэн хөдөлгөөнийг хөлийн ба их биеийн үндсэн хөдөлгөөнтэй нэгтгэж давтана. Биеийн тамирын багшийн ном – I, 2014. 8-9 дүгээр хуудас Гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөөнийг хослуулан хөгжмийн аянд гүйцэтгэх чадвар эзэмших - Багшийн зохиосон гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөөн бүхий 8-32 тоот цогц дасгалыг сурагчид дуурайж гүйцэтгэнэ. - Эгнээ тус бүр цогц дасгалыг ээлжлэн гүйцэтгэхэд бусад эгнээнийхэн алдааг хэлж, засаж хийн бусаддаа үзүүлнэ. - Хөгжмийн хичээлээр сурсан дууг дуулж болон түүний аянд цогц дасгалыг давтана. Гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөөн бүхий 8-32 тоот цогц дасгалын цуглуулга, зурагт үзүүлэн, “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 10-11 дүгээр хуудас, Дасгалд тохирох ая бүхий CD, DVD бичлэг Өглөө бүр дасгал хийх хэрэгтэйг ойлгох Өглөөний дасгалын ач холбогдлыг тайлбарлана. Өглөө бүр унтаж босоод өглөөний дасгалыг хэрхэн хийх талаар багш зөвлөнө. Жишээ дасгалын зурагт хуудсыг тарааж өгнө. Өглөөний цогц дасгалын зураг бүхий (6 дасгалтай) тараах материал байна. Өглөөний цогц дасгалыг сурах, тогтмол хийж хэвших - Гар, хөл, их биеийн хөдөлгөөнийг хослуулан гүйцэтгэх чадварт тулгуурлан багшийн зохиож, үзүүлсэн “Өглөөний дасгал”-ыг давтана. - Сурагчид тоолсон тоогоороо 2 эгнээ болж зогсоод уг дасгалыг гүйцэтгэнэ. Дасгал бүрийг гүйцэтгэхэд анхаарах зүйлсийг эцэг, эхэд нь зориулан бичсэн товч зөвлөмж бэлтгэнэ.
Хэрвээ талбай хүрэлцэхгүй байвал 2 эгнээ тус бүрдээ 2-оор тоолж дахин 2 эгнээ үүсгэн, нийт 4 эгнээгээр өглөөний дасгалаа давтана. Биеийн зөв галбир ямар байхыг ойлгох - Сурагч бүр заал, танхимын хананд өсгий, өгзөг, дал, дагзаа шүргүүлэн зогсож өөрийн биеийн галбираа тодорхойлно. - Хананд ингэж зогссон биеийн байдлаа хадгалан урагш 5-6 м алхана. Ингэж алхахад хэцүү байвал биеийн зөв галбир тогтоогүй байгаагийн илрэл болохыг багш тайлбарлана. - Зогсох, алхах, гүйхдээ биеийн зөв галбираа хадгалах шаардлагатайг ярилцана. Сурагчид бие биенийгээ зогсож байхад болон алхах үед биеийн галбираа хэрхэн хадгалж буйг ажиглана. Зогсож буй болон сууж буй хүний биеийн зөв галбирыг харуулсан зурагт үзүүлэн “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 15 дугаар хуудас Биеийн зөв галбир төлөвшүүлэх дасгалыг сурах - Хичээлийн эхний хэсэгт биеийн зөв галбираа хадгалан энгийн алхаагаар алхах, гараа алдалж алхах, ташаа тулж алхах зэргээр бие халаалт хийнэ. - Багш тоолж, өөрөө үлгэрлэн үзүүлж алхана. Цэх биш, бага зэрэг бөхийж, эсвэл гэдийж алхаж буй сурагчдад анхааруулахын зэрэгцээ биечлэн очиж алдаагаа засахад нь туслана. - Хичээлийн үндсэн хэсэгт биеийн зөв галбир төлөвшүүлэх цогц дасгалыг давтана. Үүнд: Дасгал 1. Б.б-дал, дагз, өгзөг, өсгийг хананд шүргүүлэн зогссон байна. 1-гараа алдалж, өргөнө. 2-өлмий дээрээ босно. 3-өсгийг буулгаж, гараа алдална. 4-б.б. Дасгал 2. Б.б-дээрхийн адил. 1-гараа алдалж, баруун хөлөө өвдгөөр нугалан өргөнө. 2-б.б. 3- гараа алдалж, зүүн хөлөө өвдгөөр нугалан өргөнө. 4-б.б. Дасгал 3. Б.б-дээрхийн адил. 1- гараа алдалж, хагас сууна. 2-б.б. 3-гараа өргөн, хагас сууна. 4-б.б. - Дасгалыг гүйцэтгэхдээ дал, дагз, өгзөг, өсгийгөө хананд шүргүүлсэн байдлаа алдахгүй байхыг анхааруулна. Дасгал бүрийг багш эхлээд үзүүлэх ба дараа нь тоолж, удирдана. Сурагч бүр дасгалыг 5-6 удаа давтана. Биеийн тамирын заалны хана нь сурагчид налж зогсоход саад болохооргүй чөлөөтэй байх шаардлагатай. Биеийн зөв галбирыг харуулсан зурагт үзүүлэн ашиглаж болно. “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 16 дугаар хуудас. Гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөөн бүхий том бөмбөг-тэй цогц дасгалыг - Бие халаалтын дараа сурагчдад бөмбөгийг тарааж өгнө. - Сурагчид бөмбөгөө барьж, хөлдөө мөрний хэмжээний зайтай зогссон Ойролцоогоор 20-24 см диаметртэй, зөөлөн том бөмбөг сурагч бүрийн тоогоор
гүйцэтгэх чадвар эзэмших байдлаас гарын үндсэн хөдөлгөөнийг давтана. Жишээ нь: бөмбөгөө хоѐр гараар барьж урагш өргөх, дээш өргөх, нэг гар дээрээ бөмбөгөө тавин хоѐр гараа алдлах гэх мэт. - Дараа нь эдгээр хөдөлгөөнийг их биеийн үндсэн хөдөлгөөнтэй хослуулан гүйцэтгэнэ. Жишээ нь: бөмбөгөө урагш өргөн бөхийх, бөмбөгөө дээш өргөн гэдийх, бөмбөгөө дээш өргөн хажуу тийш хазайх гэх мэт. - Үүний дараа хөлийн үндсэн хөдөлгөөнийг гар, их биеийн хөдөлгөөнтэй хослуулан бөмбөгтэй гүйцэтгэнэ. Жишээ нь: хөлөө арагш ба бөмбөгөө урагш өргөх, хөлөө хажуу тийш ба бөмбөгөө дээш өргөх гэх мэт. - Сурагчдын чадварыг харгалзан өөр нэмэлт хөдөлгөөн оруулж болно. байх хэрэгтэй. Бүр боломжгүй бол хоѐр сурагчийн дунд нэг бөмбөг бэлтгэнэ. Багш өөрийн зохиосон бөмбөгтэй цогц дасгалыг зурсан үзүүлэнг ашиглаж болно. “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 10 дугаар хуудас Янз бүрийн аргаар мөлхөх чадвар эзэмших - Эхлээд сурагчдыг өөрсдийн дураар нь мөлхүүлнэ. Тэдний мөлхөх нь хоорондоо ямар ялгаатай байгааг асууж, ярилцана. - Сурагчдын хариултад үндэслэн мөлхөх аргуудыг багш хэлнэ. - Сурагчид 4-5 цуваа болж доорх аргаар мөлхөнө. Үүнд: - Дөрвөн хөллөж мөлхөх - Элэг, дөрвөөр мөлхөх - Шуун дээрээ мөлхөх - Хажуугаараа мөлхөх - Нуруугаараа мөлхөх. Цуваа бүр нэг аргаар мөлхөж зохих чадварыг эзэмшсэний дараа өөр аргаар мөлхөнө. Матрас 10-аас цөөнгүй ширхэг Мөлхөх техникийг удаашруулан үзүүлсэн видео бичлэг, компьютер, дэлгэц, проектор, лазерын заагуур. “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 17 дугаар хуудас Налуу байрлуулсан гимнастикийн сандал өөд мөлхөж авирах чадвартай болох - Цувруулан тавьсан 2 матрас дээгүүр сурагчид ар араасаа цувран, дурын аргаар мөлхөнө. Биеийн тамирын заалны хэмжээ, матрасны тооноос хамаарч сурагчдыг аль болох олон хэсэгт хувааж мөлхүүлнэ. - Шалан дээр байрлуулсан гимнастикийн урт сандлын нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл дурын аргаар мөлхөнө. Сандлын тооноос хамаарч сурагчдыг аль болох олон хэсэгт хувааж мөлхүүлнэ. - Гимнастикийн урт сандлын нэг үзүүрийн хөлийг 20-30 см өндөрсгөн (доогуур нь матрас давхарлан тавьж болно), түүний доод хэсгээс өгсөж мөлхүүлнэ. - Гимнастикийн урт сандлын нэг үзүүрийг гимнастикийн хананд 50-60 см өндөрт Матрас 8-10 ш Гимнастикийн урт (3-4 м) сандал 6-8 ш Гимнастикийн хана 4-өөс цөөнгүй ширхэг “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 18 дугаар хуудас
бэхлэн налуу байрлуулж, сандал өөд авирч мөлхүүлнэ. Гимнастикийн хана руу ижил нэрийн ба эсрэг нэрийн хөдөлгөөнөөр авирах, буух эв дүйтэй болох - Эхлээд сурагч тус бүр 2 удаа гимнастикийн хана руу авирч, буух даалгавар өгнө. Багш тэдний яаж авирч байгааг ажиглана. - Дараа нь сурагчид хоорондоо 3 м зайтай 4-5 эгнээгээр зааланд тарж зогссон байдлаас гимнастикийн хана руу ижил нэрийн хөдөлгөөнөөр авирах дуураймал дасгалыг давтана. Үүний тулд багш “баруун хөл, гараа өргөөрэй” гэхэд сурагчид баруун гараар гимнастикийн хананы дээд хөндлөвчөөс барьж буйг дүрслээд, баруун хөлөө өвдгөөр нугалж өргөнө. “Одоо зүүн хөл, гараа өргөөрэй” гэхэд сурагчид дуурайна. Үүнийг ижил нэрийн хөдөлгөөнөөр хана руу авирах гэж нэрлэдгийг хэлж өгнө. - Сурагчид гимнастикийн хананы урд хэд хэдэн цуваа болж зогсоод ижил нэрийн хөдөлгөөнөөр хана руу авирч, дээд хөндлөвчинд хүрээд, мөн тэр аргаараа буцаж бууна. Ижил нэрийн хөдөлгөөнөө зөв гүйцэтгэж чадахгүй хүүхэд байвал багш хажуугийн хананд зэрэгцэн, дагуулж авируулна. - Эсрэг нэрийн буюу баруун гар, зүүн хөлөө (зүүн гар, баруун хөлөө) зөөж хана руу авирах дуураймал дасгалыг сурагчид биеэ даан шалан дээр 6-8 удаа гүйцэтгэнэ. - Дараа нь эсрэг нэрийн хөдөлгөөнөөр гимнастикийн хана руу авирч дээд хөндлөвчинд хүрээд, мөн тэр аргаараа буцаж бууна. Сурагчид цувран, аль болох олон удаа хананд авирна. Гимнастикийн хана аль болох олон тоогоор Хана бүрийн доор дэвсэх матрас Гимнастикийн хана руу ижил ба эсрэг нэрийн хөдөлгөөнөөр авирах аргыг үзүүлсэн зурагт үзүүлэн “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 19-20 дугаар хуудас Өөрийн биеийн жинг ашиглан хүчний хялбар дасгалыг гүйцэтгэж сурах ба хүчээ хөгжүүлэх - Хүч гэж юу? Хүч юунд хэрэгтэй вэ? зэрэг асуулт тавьж ярилцана. Ачааг өргөж үзэн хүнд, хөнгөнийг нь ялгана. - Багшийн өгөх мэдээлэл: “Алхах, гүйх, үсрэх, шидэх бүх хөдөлгөөн нь булчингийн хүчээр хийгдэнэ. Булчин хүч гарахын тулд агшиж ба сунадаг. Зөвхөн хөдөлгөөн хийхэд бус хүнд юмыг өргөхөд хүч хэрэгтэй болно. Өргөх ачаа нь хүнд жинтэй байвал өргөхөд хэцүү бөгөөд маш их хүч шаардана. Яагаад хүнд жинтэй ачааг өргөж чадахгүй байна вэ? Хүч нь хүрэхгүй байгаа учраас хүчээ хөгжүүлэх хэрэгтэй. Хүнд ба хөнгөн жинтэй ачаа, хүндрүү-лэгчийн ялгааг мэд-рүүлэхийн тулд сураг-чийн үүрдэг цүнх 2–ыг бэлтгэнэ. Нэг цүнхэнд нь 3 ш ном, нөгөөд нь 8 ш ном хийсэн байна.
Тэгвэл хүч гэдэг чинь юу юм бэ? Хүнд ачааг өргөх ба түүнийг удаан барьж чадах чадварыг хүч гэнэ”. - Хүчний талаар тайлбарласны дараа хүч хөгжүүлэх дасгалыг ачаа хүндрүүлэгчгүйгээр хийцгээе! гээд доорх дасгалыг сурагчид эгнээгээрээ ээлжлэн гүйцэтгэнэ. Үүнд: - Дасгал 1. Гараа урагш өргөж зогссон байдлаас: 1- гараа нугалж цээжний өмнө авна. 2- гараа алдална. 3- гараа нугалж цээжний өмнө авна. 4- б.б. Дасгалыг булчингаа зориуд чангалж, огцом хөдөлгөөнөөр гүйцэтгэх ба 5-6 удаа давтана. - Дасгал 2. Гараа ташаанд авч зогссон байдлаас явган сууж босно. Цуцталаа олон удаа гүйцэтгэнэ. - Дасгал 3. Дээш харж хэвтсэн байдлаас хоѐр хөлөө ээлжлэн шулуунаар нь өргөж буулгана. 20х3 удаа - Дасгал 4. Хөлдөө мөрний хэмжээний зайтай зогссон байдлаас: 1- гараа өргөн бөхийж, хурууг шаланд хүргэнэ. 2- б.б. 3- гараа алдлан гэдийнэ. 4- б.б. Дасгалыг удаан темпээр тоолж удирдана. 5-6 удаа давтана. - Дасгал бүрийн дараа 1-3 мин амарна. Ачаалал авсан булчингаа суллан алхаж амрахыг багш зөвлөнө. Сурагчид дээш харж хэвтэхдээ матрас дээр хэвтэж болно. “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 12 дугаар хуудас, 8 дугаар зураг дээрх дасгалаас ашиглана. Гимнастикийн сандал дээр урдаа ба ардаа тулж хэвтэн, хажуу тийш шилжих чадвартай болох Тулалтаас хажуу тийш шилжиж явахаас өмнө дөхүүлэх дасгалыг гүйцэтгэнэ. Үүнд: - Өвдөглөн тулж хэвтэх - Шалан дээр тулж хэвтэх - Шалан дээр ардаа тулж хэвтэх - Тулж хэвтсэн байдлаас гар, хөлөө зөөх г.м Дөхүүлэх дасгалыг зөв, сайн гүйцэтгэдэг болсны дараа гимнастикийн сандал дээр тулж хэвтээд хажуу тийш явж сурна. - Эхлээд гимнастикийн урт сандалд урдаа тулан хажуу тийш шилжиж сурна, дараа нь ардаа тулан хажуу тийш шилжих дасгалыг гүйцэтгэнэ. - Сандлыг дуустал баруун тийш шилжиж яваад амарсны дараа зүүн тийш шилжинэ. Энэ чадварыг сайн эзэмшиж буй сурагчид гар, хөл хоѐроо нэгэн зэрэг хажуу тийш зөөх ба тааруухан чадвартай сурагчид гар, хөлөө ээлжлэн зөөж шилжинэ. Гимнастикийн урт сандал 4-8 ширхэг Матрас 4-6 ширхэг “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 19 дүгээр хуудас.
50-60 см өндөр тавцан дээр тулалтаас гар дээрээ 6-8 удаа сунайх чадвартай болох - Гимнастикийн болон ердийн хананд тулж зогссон байдлаас гараа тохойгоор нугалж, тэнийлгэх дасгалыг хичээл бүрийн үндсэн хэсэгт сурагч бүр 8х2 удаа гүйцэтгэж байх даалгавар өгнө. Дасгалыг хэрхэн гүйцэтгэхийг багш үзүүлж, сурагчид дуурайна. - Улирлын төгсгөлд 50-60 см өндөр тавцан дээр гараар тулж хэвтсэн байдлаас хэн, хэдэн удаа сунайж байгааг тоолж, үнэлгээ өгнө. Сурагчид хос хосоороо болж, бие биенийхээ сунайлтыг тоолно. Гимнастикийн урт сандал 4-6 ширхэг, Гимнастикийн хана болон заалны хана 50-60 см өндөр тавцан 4-6 ширхэг Үнэлгээг тэмдэглэх хуудас Гараа ардаа тулж суусан байдлаас биеэ 8-10 удаа өргөж, буулгах чадвартай болох - Суралцахуйн энэ зорилт хэрхэн хэрэгжсэнийг улирлын сүүлчийн хичээлүүд дээр шалгаж үнэлнэ. Сурагчдыг үнэлэх үйл ажиллагааг явуулахдаа 4-6 сурагчийг нэг ээлж болгон, тэд дасгалыг гүйцэтгэхэд бусад сурагч гүйцэтгэлийг тоолох байдлаар зохион байгуулна. - Гараа ардаа тулж суусан байдлаас бүсэлхий хэсгээ өргөж, биеэ шулуун болгоно. Энэ байдлаа 3 сек орчим хадгалаад бэлтгэх байдалд орно. Дараа нь шууд дасгалаа үргэлжлүүлнэ. - Охид 8 удаа, хөвгүүд 19 удаа энэ дасгалыг үргэлжлүүлэн гүйцэтгэж чаддаг болсон байх ѐстойг ойлгуулж, эхний удаад сурагчид өөрсдөө бие даан дасгалаа хийж, хэдэн удаа гүйцэтгэж байгаагаа өөрөө тоолно. Бэлэн болсон үедээ багшид очиж дасгалаа хийж үзүүлнэ. - 10-аас олон удаа дасгалыг хийж чадаж буй сурагчдыг тусад нь ялган, нилээд цуцталаа 2 удаа гүйцэтгэх даалгавар өгнө. Гараа ардаа тулж суусан байдлаас биеэ өргөж буй зурагт үзүүлэн бэлтгэнэ. “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 12 дугаар хуудас, 9 дүгээр зургийг ашиглана. Биеийн тамирын заалны шалан дээр уг дасгалыг гүйцэтгэх тул заалны шалыг сайн цэвэрлэсэн байх шаардлагатай. Сурагчдын амжилтыг бичиж тэмдэглэх үнэлгээний хуудас бэлтгэнэ. Сунгалтын ба савалтын идэвхтэй дасгалаар уян хатныг хөгжүүлэх - Багш ямар дасгалыг сунгалтын дасгал гэх вэ? гэж асуугаад сурагчдын хариулсан дасгалыг бүгдээрээ хийж үзье гэнэ. Аль дасгал нь булчинг өвтгөж байгааг асууна. Эндээс булчинг сунган татах хөдөлгөөнөөр хийж буй дасгал нь сунгалтын дасгал болохыг хэлнэ. - Эдгээр дасгалыг гүйцэтгэхэд булчин өвдөж буй учраас дасгалаа огцом хөдөлгөөнөөр хийж болохгүй бөгөөд аажим намалзах маягаар булчингаа сунгаж гүйцэтгэхийг тайлбарлана. Түүнчлэн сунгалтын дасгалын өмнө биеэ сайн халаах шаардлагатайг хэлнэ. - Аль болох их далайцтайгаар гараа Эхний асуултад сурагчид хариулж чадахгүй байвал багш сунгалтын 3-4 дасга-лын зураг үзүүлнэ. Сунгалтын дасгалыг хийж туршин үзэхэд зориулсан матрас 5-8 ш бэлтгэнэ. Биеийн тамирын багшийн ном – I, 2014. 13 дугаар хуудас дээрх багшид
мөрөөр эргүүлэх, бөхийх, хазайх, хөлөө салгаж суух, хөл ба гараа урагш-хойш савах зэрэг энгийн дасгал бүрийг 8-10 удаа давтана. - Сунгалтын дасгалыг сурагч өөрөө бие даан гүйцэтгэхдээ далайцын дээд хэмжээнд хүргээд 3-5 тоолж, тэр байдлаа хадгалан барина. - Хөлөө жийж суусан байдлаас өвдгөө нугалахгүйгээр бөхийж гараа өлмийнөөс урагш аль болох их зайд гаргахыг хичээнэ. Хэн гараа өлмийнөөс цааш ямар хэмжээнд гаргаж байгааг ажиглаж ярилцана. Өлмийнөөс цааш хурууны үзүүр хүртлэх зайг сурагчид ээлжлэн шугамаар хэмжиж өөрийгөө хэр уян байгааг мэднэ. - Хичээлийн төгсгөлд “сунгалтын дасгалыг гүйцэтгэхдээ юу анхаарах ѐстой вэ?” гэсэн асуулт тавьж 4-5 сурагчийн нэрийг дуудаж хариулт аван хэлэлцэнэ. зориулсан зөвлөм-жийг ашиглана. Уян хатны дасгал хийхэд зориулж 3-4 сурагчийн дунд нэг матрас байх шаардла-гатай. Сурагчид уян чанарын түвшингээ хэмжихэд зориулж 20-30 см урт шугам 10 ширхэгийг бэлтгэнэ. Зогсоо байдлаас өвдөг нугалахгүй бөхийж гарын хурууны үзүүрийг газарт хүргэх чадвартай болсноо харуулах - Багш журналын эхнээс 6 сурагчийн нэрийг дуудаж, уг дасгалыг гүйцэтгүүлнэ. Тэд зогсоо байдлаас өвдөг нугалахгүй бөхийж гарын хурууны үзүүрийг газарт хүргэн, “болно” гэсэн дохио өгтөл уг байдлаа хадгалан зогсоно. - Багш сурагчдыг ажиглан дасгалаа хэр түвшинд гүйцэтгэснийг үнэлэн журналдаа тэмдэглэнэ. Мөн сурагчдад үнэлгээг хэлж өгнө. - Уян хатны хөгжил тааруу байгаа сурагчдад тогтмол хийх дасгалын зураг бүхий гэрийн даалгавар өгнө. Зогсоо байдлаас өвдөг нугалахгүй бөхийж гарын хурууны үзүүр ба атгасан гар, алгаа газарт хүргэж буй зурагт үзүүлэн бэлтгэж, зургийн дор үнэлгээг тэмдэглэсэн байх. “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 14 дүгээр хуудас, 11 дүгээр зураг Шагайн талуудыг нэрлэх, дөрвөн бэрхийг таньдаг болох - Сурагчдыг 5-6 багт хувааж, баг бүрт бог малын 4 ш шагай өгнө. Багийн сурагчид тойрч зогсоод шагайн 4 талыг юу гэж нэрлэдэгийг хоорондоо ярилцан, зөвшилцөхийг хүснэ. - Баг бүр шагайн талуудыг үзүүлж, нэрийг хэлнэ. Зөв, бурууг ярилцана. - Багийн гишүүд хос хосоороо шагайн талыг таалцаж тоглоно. Үүний тулд сурагч бүрд 10 ш шагай өгнө. Нэг сурагч шагайг аль нэг талаар нь шалан дээр тавиад алгаараа дарж нууна. Нөгөө сурагч түүний нуусан шагай аль талаараа байгааг таана. Таахгүй бол шагайгаа найздаа хураалгана. Ямар нэртэй шагай байгааг таавал, таасан шагайгаа өөрөө авна. - Дөрвөн бэрх гэж юуг хэлэх вэ? гэж Бог малын шагай сурагч бүрд 10-аас цөөнгүй ширхэг Шагайг орхиж шидэхэд зориулж 1х1 м хэмжээтэй дэвсгэр багийн тоогоор Шагайн талуудыг тод харуулж зурсан өнгөт үзүүлэн Биеийн тамирын багшийн ном – I, 2014. 20-22 дугаар хуудас
асууна. Мэдэж байвал шагаагаар 4 бэрх буулгаж тоглоно. Мэдэхгүй бол багш тайлбарлаж өгнө. Хүүхэд бүр өөрийн шагайгаар 4 бэрх буулгахыг хичээж, шагайг олон удаа орхино. Шагайг дунд ба долоовор хуруугаар няслах чадвар эзэмших - Дунд хуруугаар шагайг няслах дуураймал хөдөлгөөнийг давтана. - Сурагчид шагай няслах дэвсгэрийн тоогоор хэсгүүдэд хуваагдан, дэвсгэрээ тойрч дурын аргаар суугаад, хооронд нь нэг сөөм зайтай байрлуулсан ижил нэртэй хоѐр шагайг долоовор хуруугаар нясалж онохыг хичээн няслана. Хүүхэд бүр өөрөө зайг хуруугаараа хэмжин шагайг байрлуулаад няслана. Хэрвээ “сөөм” хэмжээг мэдэхгүй байвал багш хэлж, үзүүлнэ. - Сөөм зайнаас 10 удаа шагайг онож нясласан сурагч зайгаа холдуулан, “нэг төө” зайнаас няслана. 10 удаа онож чадаагүй сурагч сөөм зайнаасаа шагайг няслах дасгалаа давтана. - Дараагийн хичээл дээр шагайг дунд хуруугаар няслах чадварыг мөн дээрх аргаар эзэмшүүлнэ. - Шагайг сурагч өөрөө өрж байрлуулан, нэг төө зайнаас оновчтой няслаж чаддаг болсны дараа сурагчид 10-12 шагайг өрж тавиад, няслаж тоглоно. Тэд ээлжлэн нясласаар бүх шагай дуусахад хэн олон шагай цуглуулсан нь хожино. Бог малын шагай 100-аас цөөнгүй ширхэг Шагайг орхиж шидэхэд зориулсан 1х1 м хэмжээтэй дэвсгэр 6-8 ширхэг “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 20-21 дүгээр хуудас Янз бүрийн байдлаас шагайг няслаж тоглох чадвартай болох - Доош харж хэвтсэн, завилж суусан байдлаас шагайг няслах даалгавар өгч гүйцэтгүүлнэ. - Шагаа няслаж тоглох хичээлийн төгсгөлд багш “Гэртээ гэрийнхэнтэйгээ шагаа тоглож байгаарай, улирлын төгсгөлд ангидаа шагайн тэмцээн зохион шүү” гэсэн даалгавар өгнө. Улирлын төгсгөлийн хичээл дээр сурагчдыг хэд хэдэн хэсэг болгож шагайн тоглолт-тэмцээн зохионо. Бог малын шагай 100-аас цөөнгүй ширхэг 1х1 м хэмжээтэй дэвсгэр 6-8 ширхэг “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 22 дугаар хуудас
Багшид өгөх санамж
“Ахуйн хэрэгцээт дасгал” бүлэг сэдэв нь нэгдүгээр ангийн хүүхэд биеийн тамирт суралцах үндэс болох учраас хичээлийн жилийн улирал бүрд судлах бөгөөд өөрийн сургууль, суралцагчдын онцлогт тохируулан багш цагаа зохицуулж болно. Гэхдээ агуулгын залгамж холбоог зөв хангахад дэмжлэг үзүүлэх үүднээс сургалтын хөтөлбөрийн агуулгыг улирлаар хэрхэн хуваарилж болохыг үлгэрчлэн үзүүлж байна.
I улирал
II улирал
III улирал
IV улирал
- Биеийн тамирын хувцасаа солих, тохируулж өмсөх, эвхэх, хадгалах арга барилтай болох
- Өөрийн биеийн өндөр ба жингээ мэдэх
- Багшийн тусламжтайгаар өндрөөсөө намхан руугаа нэг эгнээ болж жагсах чадвартай болох
- Хөлөө зөөж баруун, зүүн тийш эргэх чадвартай болох
- Гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөөнийг нэрлэх, таних чадвартай болох
- Гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөөнийг зөв гүйцэтгэх чадвартай болох
- Сунгалтын ба савалтын идэвхтэй дасгалаар уян хатныг хөгжүүлэх
- Хоѐроор тоолон, нэг эгнээнээс хоѐр эгнээ болж жагсах чадвар эзэмших
- Гараа алдалж нугалах, тулж суух, тулж хэвтэх, хөлөө нугалж өргөх зэрэг хөдөлгөөнийг нэрлэж, гүйцэтгэх чадвартай болох
- Гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөө-нийг хослуулан хөгжмийн аянд гүйцэтгэх чадвар эзэмших
- Өглөө бүр дасгал хийх хэрэгтэйг ойлгож, өглөөний гимнастикийн цогц дасгалыг сурах
- Биеийн зөв галбир ямар байхыг ойлгож, зөв галбир төлөв-шүүлэх дасгалыг сурах
- Янз бүрийн аргаар мөлхөх чадвар эзэмших
- Гимнастикийн сандал дээр урдаа ба ардаа тулж хэвтэн, хажуу тийш шилжих чадвартай болох
- Өвдөглөн зогсох, өсгий дээр суух, давшиж алхахыг нэрлэж, гүйцэтгэх чадвартай болох
-Гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөөнтэй дасгалыг том бөмбөгтэй гүйцэтгэх чадвар эзэмших
- Налуу байрлуул-сан гимнастикийн сандал өөд мөлхөж авирдаг болох
- Гимнастикийн хана өөд нэг ба эсрэг нэрийн хөдөлгөө-нөөр авирах, буух эв дүйтэй болох
- Сунгалтын дасгал-аар уян хатныг хөгжүүлэх
- Шагайн талуудыг нэрлэх, дөрвөн бэрхийг таних
- Шагайг дунд ба долоовор хуруугаар няслах чадвар эзэмших
- Янз бүрийн байдлаас шагайг няслаж тоглох чадвартай болох
- Гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөөнийг хослуулан хөгжмийн аянд гүйцэтгэх чадвар эзэмших
- Өөрийн биеийн жинг ашиглан хүчний хялбар дасгалыг гүйцэтгэж сурах ба хүчээ хөгжүүлэх
- 50-60 см өндөр тавцан дээр тулалтаас гар дээрээ 6-8 удаа сунайх чадвартай болох
- Гараа ардаа тулж суусан байдлаас биеэ 8-10 удаа өргөж, буулгах чадвартай болох
- Сунгалтын ба савалтын идэвхтэй дасгалаар уян хатныг хөгжүүлэх
Сурагчид биеийн тамирын хичээлд ямар хувцастай орохыг эхний хичээл дээр танилцуулж, хувцасыг үзүүлэхийн зэрэгцээ хувцасаа хэрхэн эвхэх, цүнхэндээ яаж хийхийг үзүүлж тайлбарлаарай. Биеийн тамирын хичээлд өмссөн хувцасаа заавал угааж, сайн хатаасны дараа эвхэж тавихыг хэлж, эцэг эхэд нь зөвлөгөө өгөөрэй. Нэгдүгээр улирлын турш хичээл бүр дээр хувцаслалтыг шалгаж, хувцасаа зөв өмсөхөд нь хүүхдэд тусласнаар хэвшил тогтох ѐстой. Түүнчлэн эхний хичээл дээр биеийн тамирын заал, гадаа талбайг танилцуулна.
Хүүхэд бүрийн биеийн жин ба өндрийн хэмжээг хичээлийн жилийн эхэнд болон төгсгөлд хэмжиж өөрт нь хэлж өгөхөөс гадна ангийн багш, эцэг, эхэд нь мэдээлнэ. Сурагчдыг жагсаахдаа команд өөхгүй,нэг эгнээ жагсаарай!, шугамын ард зэрэгцэн зогсоорой! гэх зэргээр энгийн үг хэрэглэнэ. Биеийн тамирын заалны шугамуудыг ашиглан
өөр өөр байрлалд нэг эгнээ жагсаах, хоѐр эгнээ болгох зохион байгуулалтыг давтуулаарай.
Нэгдүгээр ангийн сурагчдын жагсах чадварыг үнэлэхдээ биеийн тамирын заалны хажуугийн шугам дээр нэг эгнээнд жагсаана. Сурагчид:
- Өндөр сурагч нь баруун гар талдаа зогсох
- Хоорондоо хэтэрхий шахцалдахгүй, гараа унжуулан шүргэлцэж зогсох
- Бие цэх, толгой эгц, өсгийгөө нийлүүлж, өлмийн хооронд бага зэрэг зайтай зогсож, бүх сурагч өлмийгөө нэг шугамд байрлуулсан байх зэрэг шалгуурыг харгалзана.
Түүнчлэн эгнээ ба цуваа жагсаалыг ялгаж хэлэх, эгнээнээс цуваа жагсаал үүсгэх даалгавар өгч болно.
Гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөөнийг тус тусад нь эзэмшүүлсний дараа 4 тоонд гүйцэтгэх цогц дасгал зохиож хэсэгчлэн давтуулаад, дараа нь нэгтгэж, зөв, гоѐ хийхийг сануулж, дэмжинэ. Эдгээр дасгалыг ангийн бүх сурагч нийтээрээ нэгэн зэрэг гүйцэтгэх боломжтой учраас хүүхэд бүр бүрэн оролцдог. Гагцхүү тэдний бие бялдрын хөгжилд тохируулж дасгалын давтах тоог тогтооно. Дасгалыг зогсоо байрлалд, дунд зэргийн хэмнэлээр гүйцэтгүүлээрэй. 16-32 тоот цогц дасгалыг сурагчид өөрсдөө дуулж болон хөгжмийн аянд гүйцэтгэвэл хүүхдэд илүү сонирхолтой байхаас гадна хөгжмийн боловсролд нь ч сайнаар нөлөөлнө. Аяыг сонгохдоо дууны багштай хамтарна.
Гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөөнийг зөв бөгөөд хөгжмийн аянд гүйцэтгэх чадварыг үнэлэхдээ:
- Тэдгээр хөдөлгөөн бүрийг зөв нэрлэх, цэвэрхэн хийж үзүүлэх
- Багшийн заасан цогц дасгалыг дарааллаар нь, зөв, өөртөө итгэлтэй гүйцэтгэх
- Гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөөн бүхий 32 тоот цогц дасгалыг хөгжмийн аянд багаараа зөв, итгэлтэй, нэгэн зэрэг гүйцэтгэх зэрэг шалгуурыг хангаж буй эсэхийг харгалзан маш сайн байна, гоѐ хийгээрэй, дахиад оролдоод үзээрэй гэх зэрэг үгээр явцын үнэлгээ өгнө. Үндсэн хөдөлгөөнийг маш гоѐ гүйцэтгэж буй сурагчийг жагсаалын өмнө гарган дасгалыг үзүүлж болно. Энэ нь үнэлгээний урамшууллын нэг хэлбэр мөн.
Гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөөн бүхий том бөмбөгтэй цогц дасгалыг гүйцэтгэхэд бөмбөг хүрэлцээтэй байх нь хүүхэд бүрт хүрч ажиллах гол нөхцөл болно. Иймээс бөмбөгтэй дасгалаар хүүхдийг хөгжүүлэхийн тулд олон тооны бөмбөг бэлтгэх хэрэгтэй. Бага насны хүүхэд тоглоход зориулсан резинэн болон хийлдэг том бөмбөгнүүд хамгийн тохиромжтой. Хэрвээ ийм бөмбөг хүрэлцээгүй бол янз бүрийн бөмбөг ашиглах боловч нэгдүгээр ангийн сурагчдад сагсан бөмбөг хүнддэх тул түүнийг ашиглаж болохгүй. Харин волейболын ба хөл бөмбөгийг барин биеийн ерөнхий хөгжлийн дасгал хийж болно. Сурагчдын чадварын түвшинд тохируулан 2 өөр хувилбар бүхий цогц дасгалыг боловсруулж болно. Нэг нь арай хялбар дасгалаас бүрдэх бөгөөд түүнийг хөдөлгөөний эвсэл тааруу сурагчид хийнэ. Нөгөө нь бага зэрэг хүндрэлтэй дасгалаас бүрдэх хэрэгтэй.
Нэгдүгээр ангиас эхлэн өглөө бүр дасгал хийдэг хэвшил тогтоохыг зорино. 6 настай хүүхдийн хийх өглөөний дасгалын бүтцэд 6-аас олон дасгал оруулах шаардлагагүй. Хүүхдийн нойрмог байдлыг сэргээх чиглэлтэй бөгөөд гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөөн оролцсон энгийн дасгал байвал зохино. Дасгал тус бүрийг 6-8 удаа давтахыг зөвлөөрэй. Өглөөний цогц дасгалын зургийг зурж сурагчдад тарааж өгөхийн зэрэгцээ CD бичлэг бэлтгэж, эцэг, эхэд нь зөвлөгөө өгч, санал авна. Ингэснээр өглөөний дасгалыг сайжруулах, алдаа доголдлыг засах боломжтой болно.
Биеийн зөв галбирын талаар ойлголт өгөхдөө зогсож буй хүний биеийн зөв галбирыг харуулсан зураг үзүүлнэ. Багш өөрөө цэх алхаж үзүүлж болно. Эсвэл биеийн зөв галбираа хадгалан зогсож буй сурагчийг ажиглуулан, асуулт тавьж ярилцаарай. Сурагч бүрт биеийн зөв галбирыг мэдрүүлэхийн тулд биеийн тамирын заалны нэг талын ханыг налан дагз, дал, өгзөг, өсгийг хананд шүргүүлж зогссон байдлаас “Биеийн зөв галбиртай болох дасгал”-ыг сурагч бүр тогтоосон тоогооор давтаж гүйцэтгэнэ. Хананы өргөний хэмжээнээс шалтгаалж сурагчдыг хэд хэдэн эгнээгээр зохион байгуулаарай. Нэг эгнээ дасгалаа гүйцэтгэх үед бусад нь тэднийг ажиглах ба энэ хугацаа нь ачааллыг тохируулах амралт болох ѐстой. Дасгалаа хийхдээ нуруугаа юмуу мөрөө хананаас хөндийрүүлэх, биеэрээ хананаас холдох зэрэг алдаа гарч болзошгүй тул багш сайн ажиглаж, зарим сурагчдын дэргэд очиж туслана.
Мөлхөх дасгалыг заавал зөөлөн матрас дээр гүйцэтгүүлнэ. Сурагчдын хоорондын зайг тогтоохдоо эхний сурагч мөлхөж нэг матрасыг давмагц дараагийн сурагч мөлхөх байдлаар зохион байгуулна. Мөлхөх олон арга байгаа учраас тэдгээр чадварыг 2-3 цагийн хичээл дээр эзэмшихээр төлөвлөвөл зохимжтой.
Мөлхөх болон налуу байрлуулсан гимнастикийн хана руу авирах чадвар төлөвшүүлэхэд гимнастикийн хана, сандал, матрас заавал хэрэгтэй болох учраас бүх сурагч нэгэн зэрэг дасгалыг гүйцэтгэх боломжгүй байдаг. Иймээс эдгээр сэдвийг өөр сэдэвтэй хамтатган нэг хичээл дээр 2-3 зорилтыг шийдвэрлэх байдлаар хичээлээ төлөвлөвөл хүүхэд бүрийн оролцоог хангахад тохиромжтой байх болно. Өөрөөр хэлбэл, ангийн сурагчдаа охид, хөвгүүд гэсэн 2 хэсэгт хувааж, охид мөлхөх дасгалыг, хөвгүүд үсрэлтийн дасгал гүйцэтгэх байдлаар зохион байгуулбал хэрэглэгдэхүүн хүрэлцээтэй байна. Гимнастикийн хана өөд уралдаж авирах хэрэгггүй, эхний удаад зөв авирч сурах хэрэгтэй. Гимнастикийн хана руу авиран дээд хөндлөвчинд хүрээд үсэрч бууж болохгүйг анхааруулах хэрэгтэй. Хүүхэд унахаас сэргийлж сандал болон хананы доор матрас дэвсэх хэрэгтэй. Налуу сандал өөд авирч буй хүүхдийн дэргэд багш зогсон хамгаалах ба бие биенээ хэрхэн хамгаалахыг үзүүлж, тайлбарлана.
Өөрийн биеийн жингээр хүчний хялбар дасгалыг гүйцэтгэж сургахдаа хүч гэж юу болохыг ойлгуулна. Булчин чангарч, суларч байж хүч гардаг учраас түүнийг мэдрүүлэхдээ сурагчдаар цүнхтэй номыг нь өргүүлж тайлбарлана. Биеийн тамирын хичээлд орохын өмнө багш ангид нь очиж 6-8 цүнхтэй ном авчирна. Зарим цүнхэнд нь олон ном хийж хүнд жинтэй болгоно. Зарим нь хөнгөвтөр буюу 3-4 номтой цүнх байна. Сурагч цүнхтэй ачааг баруун гараар өргөж, зүүн гараа ташаанд авч зогссон байдлаас гараа тохойгоор нугалан ачааг өргөнө. Ачааг өргөх үед тэдний гарын булчин төмбийж хатуурч байгааг мэдрүүлнэ. Дараа нь ачааг сандал дээр тавиад гараа унжуулан зүүн гараар баруун гарын булчинг барьж үзнэ. Эндээс булчин суларч зөөлөн болсон байгааг мэдэрнэ.
Хүчийг хөгжүүлэхийн өмнө тухайн сурагч хэр хүчтэйг мэдэх шаардлагатай болно. Үүнийг мэдэхдээ энгийн дасгалыг ашиглаарай. Жишээ нь: сурагчид гараа ташаанд авч зогссон байдлаас явган сууж босох дасгалыг сурагч бүр аль болох олон удаа буюу босоход нилээд хэцүү болтол давтана. Гэхдээ 30-аас олон удаа давтах хэрэгггүй. Түүнчлэн хэн хэдэн удаа сууж босож чадсанаа тоолох даалгавар өгөөрэй. Эдгээр дасгалыг гүйцэтгэж буй тоог та тэмдэглэж аваад дараагийн ачааллыг тогтоохдоо хэрэглэнэ.
Тулж хэвтэх чадвар нь хүүхдийн нурууны болон гарын булчингийн хөгжлөөс хамаардаг учраас хэвлий, нуруу, гарын хүчийг хөгжүүлэх дасгалыг хичээл бүр дээр өгөх шаардлагатай. Гараа ардаа тулж суусан байдлаас бүсэлхийн хэсгээр өргөх дасгалыг гүйцэтгэхдээ биеэ шулуун болгосон байдалд удахгүй бөгөөд дасгалаа шууд үргэлжлүүлнэ.
Зөвхөн ардаа тулж хэвтсэн байдалд шилжээд хэсэг хугацаанд энэ байдлаа барихыг анхааруулна. Зарим сурагчид бие шулуун болоогүй байхад буцаж бэлтгэх байдалдаа орох алдааг гаргаад байдаг. Иймээс энэ дасгалыг гүйцэтгэх сурагчдын чадварыг харгалзан ардаа тулж хэвтсэн байдлаа 3 сек, 5 сек, 7 сек хадгалах гэсэн ялгаатай даалгавар өгөөрэй.
Налуу тулалтаас гар дээр сунайхдаа сурагчид зөв сунайж буй эсэхийг анхаарна. Зарим сурагч тулж хэвтсэн байдлаас зөвхөн бүсэлхий хэсгээр дээш-доош хөдлөөд байдаг тул үүнийг заавал засах шаардлагатай. Налуу тулалтаас зөвхөн гараа нугалж, тэнийлгэх бөгөөд их бие шулуун байхыг анхааруулаарай.
Хүүхэд бүрийн ялгаатай байдалд тохирсон ачааллыг өгөхдөө дасгалын давтах тоог цөөрүүлэх, амрах хугацааг уртасгах зэргээр зохицуулаарай. Жишээ нь: хүч хөгжүүлэх дасгалыг охид 5 удаа, хөвгүүд 6 удаа давтана. Эсвэл ардаа тулж хэвтсэн байдлаа хадгалан барих хугацааг хэлэхдээ “Туяа болно”, “Цэнгэл дуусгаарай”, “Бусад нь арай дуусгах болоогүй байна” гэх зэрэг үгийг ашиглаж болно.
Ардаа тулж суусан байдлаас биеэ хэдэн удаа өргөж, буулгах чадвартай болсноо харуулахдаа ардаа тулж суусан байдлаас бүсэлхийн хэсгээр өргөж биеэ шулуун болгоод 3 сек орчим бариад буулгана. Уг дасгалыг:
- охид 8 удаа, хөвгүүд 10 удаа гүйцэтгэвэл – хангалттай
- охид 9-10 удаа, хөвгүүд 11-12 удаа гүйцэтгэвэл – хангалттай сайн
- охид 11-12 удаа, хөвгүүд 13-14 удаа гүйцэтгэвэл – гайхалтай сайн гэж үнэлж болно.
Уян чанар 6-7 насанд хамгийн сайн хөгжинө. Иймээс нэгдүгээр ангийн улиралд бүрт уян чанарыг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлбэл зохино. Сунгалтын дасгалыг тоонд гүйцэтгүүлэхдээ удаан темпээр тоолно. Дасгалыг намалзах хөдөлгөөнөөр, аажмаар далайцыг нэмэгдүүлж хийхийг анхааруулаарай. Огцом шахах хөдөлгөөн хийхгүйг сануулна. Сунгалтын дасгалыг гүйцэтгэхэд анхаарах зүйлийг ойлгуулахдаа сурагчдыг биеийн тамирын заалны төвд гараасаа хөтлөлцөн тойргоор зогсоож, “Бүгдээрээ нэг нэг сунгалтын дасгал хийгээрэй” гэж хэлнэ. Тэдний үзүүлсэн дасгалаас сунгалтын дасгал аль нь болохыг тайлбарлаад, бүгдээрээ тэр дасгалыг 4-5 удаа давтана. Хүүхэд бүр уг дасгалыг гүйцэтгэх учраас багш гол анхаарах зүйлүүдийг сануулж хэлэх хэрэгтэй. Тухайлбал: “Өвдгөө нугалахгүй бөхийгөөрэй!”, “Доошоо сайн шахаарай” гэх мэт үгийг аль бүлэг булчинг сунгаж буйгаас хамааран хэлнэ. Түүнчлэн аажим намалзах хөдөлгөөнөөр булчингаа сунгана шүү гэдгийг сануулж, багш дагуулж дасгалыг хийнэ.
Хүүхэд бүрийн уян чанарын хөгжлийг багш ажиглан хөдөлгөөний далайцын хэмжээг тогтоож өгөөрэй. Жишээ нь: хөлөө жийж суусан байдлаас бөхийж гараа өлмийнөөс урагш гаргах дасгалыг хийхдээ:
- их уян хүүхэд – гарын алгаа өлмийнөөс цааш гаргаад 5 тоолж барих
- дунд зэргийн уян хүүхэд - гарын дөрвөн хугууг өлмийнөөс цааш гаргаад 5 тоолж барих
- уян чанар тааруу хүүхэд - гарын хурууг өлмийд хүргэхийг хичээх бөгөөд хуруугаа өлмийд аль болохоор ойртуулаад 5 тоолж барих зэргээр ялгаатай даалгавар өгнө.
Сунгалтын идэвхтэй дасгалыг сурагчид нийтээрээ нэгэн зэрэг гүйцэтгэх боломжтой. Тэд хоорондоо 2 м-ээс багагүй зайд зогсох буюу сууж дасгалаа гүйцэтгэнэ. Багш алдааг хэлж өгөөд, өөрсдөөр нь алдааг нь засуулах хэрэгтэй. Хэрэв та хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлэхэд нь тусалбал идэвхгүй дасгалын арга болно шүү.
Зогсоо байдлаас өвдөг нугалахгүй бөхийж гарын хурууны үзүүрийг газарт хүргэх чадвартай болсон эсэхээ сурагчид харуулахдаа :
- гарын хурууны үзүүрийг газарт хүрч байвал – хангалттай
- атгасан гарын үзүүр газарт хүрч байвал – хангалттай
- гарын алга газарт хүрч байвал – гайхалтай сайн гэх зэргээр ялгаатай үнэлгээ өгнө.
Эдгээр чадварыг хөгжүүлэх зорилготой хичээлийн явцад сурагч бүрийг үнэлэх боломжтой. Хэрэв тогтоосон нормыг биелүүлж чадахгүй сурагч байвал уг дасгалыг өдөр бүр гэртээ давтаж байгаад хийж чаддаг болохоороо багшдаа үзүүлээрэй гэсэн даалгавар өгөөрэй. Эцэг, эхэд нь энэ тухай мэдээлбэл илүү үр дүнд хүрэх боломжтой.
Малын шагайгаар тоглох нь монгол хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд чухал нөлөөтэйн зэрэгцээ гарын хөдөлгөөний эвслийг сайжруулдаг. Шагайн тоглоомыг биеийн тамирын хичээл дээр ашиглахдаа сурагч бүрд тодорхой тооны шагай өгөх хэрэгтэй. Гэхдээ хэт олон шагай өгч болохгүй. Сургалтын эхний үед буюу нэгдүгээр ангийн сурагчид 10 шагайгаар тоглоход тохиромжтой. 1х1 м орчим хэмжээтэй хатуувтар дэвсгэрийг 5-8 сурагч тойрч суугаад шагайн дасгал хийх ба тоглож болно. Шагайг яаж няслах болон хэрхэн тоглохыг мэддэг сурагч нь бусаддаа зааж өгч тоглоно.
Шагайн дасгал ба тоглоомын үед сурагчдын ялгаатай байдлыг харгалзан, шагайг сайн няслаж буй сурагчид нэг дэвсгэр дээр шагай няслаж тоглох ба шагайг няслаж чадахгүй байгаа хүүхдүүд өөр нэг дэвсгэр дээр ойрхон буюу нэг сөөм, нэг төө зайд байрлуулсан шагайг няслах дасгалыг хийнэ. Шагайтай холбоотой доорх даалгавраар явцын үнэлгээг хийж болно. Үүнд:
- шагайн талуудыг нэрлүүлэх
- нэг сөөм ба нэг төө зайд тавьсан шагайг няслаж онох.
Шагайн талыг нэрлэхдээ бүх 4 талыг зөв нэрлэж буй эсэхийг сурагчид биенээ үнэлэх байдлаар зохион байгуулаарай. Шагайг няслахдаа нэг сөөм зайнаас 5 удаа шагайг оновол “хангалттай” байна, нэг төө зайнаас 5 удаа оновол “маш сайн” байна гэх зэргээр үнэлгээ боловсруулж үнэлнэ. Сурагчдын ялгаатай байдлыг харгалзан зөвхөн нэг сөөм зайнаас шагайг няслаж буй байдлаар нь ч үнэлж болно. Жишээ нь: Нэг сөөм зайд буй шагайг 5 оновол маш сайн, 4 оновол хангалттай, 3 оновол сайжирч байна, 2 оновол тйим ч сайн биш байна гэх мэтээр үнэлнэ.
I анги
ХОЁРДУГААР БҮЛЭГ. АЛХАЛТ, ГҮЙЛТ
Хүрэх үр дүн: Биеийн зөв галбираа хадгалан цэх алхаж, чигээрээ ба чиглэлээ өөрчлөн 15 м зайд дээд хурдаар гүйх, 300 м зайг гүйж туулах чадвартай болох Суралцахуйн зорилт Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн Алхах, гүйхэд их бие, гар, хөлийн байрлал ямар байхыг ойлгох - Зөв алхааг үзүүлнэ. - Алхаж буй хэд хэдэн сурагчийн биеийн байрлалыг харьцуулан ярилцана. Алдааг засна. - Сурагчдыг урагш 10-15 м зайд гүйлгэн, ажиглаж ярилцана. “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 23 дугаар хуудас
Хурдан гүйх юунд хэрэгтэйг ойлгох - Ямар үед хурдан гүйх хэрэгтэй вэ? гэж асууна. Сурагчдын хариултыг сонсоод зөв, бурууг хэлэлцэнэ. - Хэрэв сурагчид ахуй амьдралын жишээнээс гадна спортын олон төрөлд хурдан гүйх хэрэгцээтэй байдгийг оновчтой хэлж чадахгүй байвал зарим спортын төрлийн дасгалын зургийг үзүүлж, энэ юу хийж байна вэ? гэх зэргээр асуугаад спортын энэ төрөлд хурдан гүйх хэрэгтэй юу? гэдгийг тодруулна. - Эндээс хурдан гүйдэг болох нь олон талын ач холбогдолтой байгааг дүгнэж ярилцана. - Хурдан гүйдэг болохын тулд хурдаа хөгжүүлэх шаардлага-тайгаас гадна зөв гүйж сурах нь чухал болохыг багш тайлбарлана. Хөл бөмбөг, сагсан бөмбөг, гүйлт, цана зэрэг спортын төрлийн холбогдолтой зургууд Дороо ба заал, талбайд тойргоор энгийн алхаагаар алхах чадвар эзэмших - Эгнээгээр ба цуваагаар алхана. - Гар, хөлийн хөдөлгөөнөө хослуулан дороо алхана. - Дороо алхалтаас урагш алхаанд шилжүүлнэ. - Биеэ цэх алхахыг сануулна. Биеийн тамирын гадаа талбай Жижиг саадыг давж алхах чадвартай болох Цувруулан тавьсан бөмбөг, шоо, бортого гэх мэт жижиг саадыг давж бүх сурагч цуваагаар алхана. Саадны тоог 4-8 хүртэл нэмэгдүүлнэ. Жижиг бөмбөгнүүд, шоонууд г.м жижиг хэрэгсэл 10 см өргөн зураас дээгүүр алхах чадвартай болох - Талбайд 10 см өргөн, 20 м урт зурвас татсан байна. Түүний дундуур сурагчид биеийн зөв галбираа хадгалан, цуваагаар цэх алхана. Зурвасын шугам дээр гишгэж болохгүй. - Багш сурагчдыг ажиглан биеийн галбирын алдааг чанга хэлж, засна. - Алхах хурдыг аажмаар нэмэгдүүлэх бөгөөд багш заримдаа сурагчидтай зэрэгцэн алхаж хурдыг тохируулна. - Зурвасаас гарахгүйгээр сурагчид хоорондоо уралдаж алхана. Зааланд хичээл орвол өнгийн скочоор зурвас байгуулна. Гадаа хичээл орвол үзүүртэй төмрөөр газарт зурвас татна. 20-30 см өндөр гимнастикийн сандал дээгүүр алхах чадвартай болох - Эхлээд заалны шугамууд дээгүүр гараа алдлан хурдтай алхана. Энэ алхааг багш ажиглан биеийн тэнцвэрээ хадгалан, цэх алхаж буй эсэхийг үнэлэн “болж байна”, “нуруугаа цэх болгоорой”, “доошоо харахгүй, урагш хараарай” гэх зэргээр алдааг засаж хэлнэ. - Дараа нь 20-30 см өндөр гимнастикийн сандал дээгүүр нэг сурагч алхахад нөгөө 20-30 см өндөртэй гимнастикийн урт сандал 4-6 ширхэг Гимнастикийн матрас 8-12 ширхэг “Биеийн тамирын
сурагч гараас нь хөтлөн, зэрэгцэн шалан дээгүүр алхана. Тэд ээлжлэн дасгалыг 4-5 удаа гүйцэтгэнэ. - Үүний дараа сурагч бүр биеэ даан гимнастикийн сандал дээгүүр аль болох хурдтай алхана. Алхахдаа биеийн тэнцвэрээ хадгалахын тулд гараа алдлан, ташаандаа авч болно. багшийн ном– I”, 2014. 27 дугаар хуудас Хөлөө хагас нугалан, өлмий, өсгий дээр урагш ба арагш алхах чадвартай болох - Сурагчид хоѐр эгнээгээр, гараа ташаандаа авч зогссон байдлаас хөлөө нугалж - тэнийлгэх, өлмий ба өсгий дээр босох дасгалыг байрандаа 8-10 удаа гүйцэтгэнэ. - Дараа нь 2 цуваа болж: - Хөлөө хагас нугалан урагш 10 м алхах - Өлмий дээрээ 10-12 м алхах - Хөлөө хагас нугалан арагш 10 м алхах - Өсгий дээрээ 10 м алхана. Хэрвээ сурагчид сайн алхаж байвал 20 м зайд эдгээр алхаагаар ээлжлэн алхаж болно. - Энэ чадварыг бататгахдаа сурагчдыг 3-4 цуваа болгож, заалны нэг талын нүүрийн шугамаас нөгөө талын нүүрийн шугам хүртэл доорх алхаагаар алхуулна. Үүнд: - Гараа ташаанд авч хөлөө хагас нугалан өлмий дээрээ ба өсгий дээрээ алхах - Заалны төвийн шугам хүртэл өлмий дээрээ, түүнээс цааш өсгий дээрээ алхах зэргээр алхах хэлбэрийг өөрчилнө. Алхах зайг тэмдэглэх бортого, дарцаг г.м жижиг хэрэгсэл “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 24 дүгээр хуудас Хавсарч, том, жижиг, өвдөг өндөр өргөж, хөлөө солибож алхах чадвартай болох - Алхааны эдгээр хэлбэрийг багш нэрлээд, үзүүлнэ. Сурагчид багшийг дуурайж алхахдаа эхлээд хөлийн хөдөлгөөнөө удаанаар давтана. Жишээ нь: баруун хөлөө баруун тийш зөөж тавиад, зүүн хөлөө татаж баруун хөлд нийлүүлэн зогсоно. Багшийн тоолсон тоонд тохируулан гүйцэт-гэнэ. Баруун тийш 4-5 удаа хавсарч алхаад мөн адил аргаар зүүн тийш хавсарч алхана. - Том алхаарай, жижиг алхаарай гэж багшийг хэлэхэд сурагчид том, жижиг алхана. - Хэн нь хамгийн том алхаж байгааг шалгаруулахдаа 12-15 м зайд 60,70,80 ,90,100 см урттай татсан хэрчмийг давж Алхах зайг тэмдэглэх бортого, дарцаг г.м жижиг хэрэгсэл Хавсарч, том, жижиг, өвдөг өндөр өргөж, хөлөө солибож алхаж буй зурагт үзүүлэн “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 25-26 дугаар хуудас
алхана. Хэрчмийн шугам дээр гишгэхгүй алхаж буй сурагчдад 1-5 оноо өгнө. - “Хэний баг хамгийн хол алхах вэ?” тоглоом тоглоно. Тэнцүү тооны сурагчтай 4 баг гарааны шугамын ард цуваагаар зогсоно. Баг бүрийн эхний сурагч бүх боломжоороо том алхам хийнэ. Түүний дараагийн сурагч яг урд хөлийн хажууд нь нэг хөлөө тавьж зогсоод нөгөө хөлөөрөө том алхана. Гуравдахь сурагч мөн адил гүйцэтгэнэ. Ийм байдлаар багийн бүх гишүүн алхаж дуусахад хамгийн хол алхсан баг түрүүлнэ. - Өвдгөө өндөр өргөж алхахдаа гарын алгыг доош харуулан бүсэлхийн орчим өргөсөн байх ба түүнд өвдгөө хүргэж алхана. Эхлээд байрандаа, дараа нь урагш алхана. - Хөлөө солибож алхахдаа аль нэг хөлөө нөгөө хөлийн урдуур солибон гишгэж явна. Багшийг дуурайн эхлээд баруун хөлөөр, дараа нь зүүн хөлөөр солибож алхана. Энэ чадварыг сайн эзэмшсэн сурагчид баруун ба зүүн хөлөөр ээлжлэн солибож болно. Биеийн зөв галбираа хадгалан, гарын 4 янзын хөдөлгөөн хийж алхаж чаддаг болох Биеийн зөв галбир ямар байвал зохих вэ? Зөв алхаж харуулаарай! гэсэн багшийн хүсэлтийн дагуу сурагчид цэх алхаж үзүүлнэ. - Гараа ташаанд авч 15 м алхах - Гараа алдлан 15 м алхах - Гараа мөрөнд авч 15 м алхах - Гараа өргөн 15 м алхах. Сурагчид 4-5 эгнээгээр алхан, зайг дуусгаад буцаж энгийн алхаагаар алхана. Дараа нь эдгээр алхааг нэгтгэж, талбайн янз бүрийн чиглэл рүү алхана. Жишээ нь: заалны хажуугийн шугамын дагуу 10 м зайд гараа алдлан алхаад → диагоналиар 10 м зайд гараа өргөн алхана. Эсрэг талын хажуугийн шугамаар 10 м гараа ташаанд авч алхаад → нүүрийн шугам дээгүүр гараа мөрөнд авч алхан анхны байрандаа ирнэ. Алхах чиглэлийг багш зургаар үзүүлнэ. Зургийг хараад сурагчид чиглэлээ өөрчлөн гарын янз бүрийн хөдөлгөөн хийж цэх алхана. Өнгийн даавуун туузыг хөндлөн байрлуулж барианы шугам болгоно. Биеийн тамирын заал-ны шугамыг дагаж алхах үед зай дууссаныг тэмдэглэн бортого тавина. “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 24 дүгээр хуудас Шулуун замд 10-15 м зайд дунд зэргийн хурдтай гүйдэг болох - 2-4 сурагч нэг гараанд байхаар зохион байгуулна. 10 м-ээс эхлэн, зайг 1 м-ээр нэмэгдүүлэн, зай тус бүрд 1-2 удаа гүйнэ. Зайг дуусгаад буцаж гараа руу энгийн Гараа ба барианы шугамыг тод өнгийн туузаар татна. Багш шүглээр дохио өгч
алхаагаар алхаж ирнэ. гүйлгэнэ. Шулуун замд 10-15 м зайд хурдтай гүйх тоглоомд бүтээлчээр оролцох чадвар эзэмших “Уулзах буухиа” тоглоом тоглоно. Баг тус бүрийн гишүүд 2 хуваагдан, заалны хоѐр талд өөд өөдөөс харан хоорондоо 10-15 м зайтай цуварч зогсоно. Багшийн дохиогоор баг бүрийн эхний сурагч гараанаас гарч гүйн, эсрэг талд буй өөрийн багийн эхний сурагчийн алганд гараа хүргэхэд тэр сурагч гүйж тоглоомыг үргэлжлүүлнэ. Багийн бүх сурагч гүйж, буухиаг түрүүлж дууссан баг хожно. Тоглоомыг багуудын тоогоор давтана. Тухайлбал, 4 баг тоглоомд оролцвол 4 удаа тоглоно. Буухиа гүйлтийн тоглоомд багуудын эзэлсэн байрыг бичиж харуулах самбар, самбарын үзэг бэлтгэнэ. “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 29 дүгээр хуудаснаас тоглоом ашиглана. Янз бүрийн хурдтай гүйх чадвартай болох - Зөв гүйж үзүүлнэ. Багшийн дохиогоор хурдан гүйхдээ биеийн зөв байрлалыг хадгалахыг анхааруулна. - Дараа нь багш алга ташилтанд тохируулан дороо янз бүрийн хурдтай гүйнэ. - Сурагчид гүйх хурдаа өөрсдөө мэдэрч, хурдан, удаан, дунд зэргийн хурдтайгаар урагш гүйнэ. Хэн нь хурдан ба удаан гүйж байгааг ярилцана. 5 см орчим өргөн шугам дээгүүр гишгэж гүйхээр бэлтгэнэ. Биеийн тамирын заал, талбайн шугамыг ашиглаж болно. 15 м хүртлэх зайд 3-4 удаа давтан гүйх чадвартай болох - 15 м зайг хэмжиж, гарааны ба барианы шугам татна. Сурагчид хосоороо багшийн дохиогоор гараанаас гарч, 15 м зайд аль болох хурдан гүйж барианд орно. Буцаж, гүйлтийн замын гадна талаар алхан гарааны дэргэд очино. - Хичээлийн үндсэн хэсэгт 15 м зайд 3-4 удаа давтан гүйхдээ хэн нь хэдэн удаа түрүүлснийг тоолно. - Гүйх хурдаар нилээд ялгаатай сурагчид нэг хос болсон байвал багш хосыг солино. Зайг дуусгаад тайван амарч алхахыг сануулна. Сурагчид бүрэн амарч амжихгүй байвал гар, хөлийн суллалтын дасгал өгнө. Суралцахуйн энэ зорилтыг 1-2 хичээлээр хэрэгжүүлнэ. - Бататгах хичээл дээр 4-6 сурагч нэг гараанд гарна. Багшийн шүглийн дуугаар гараанаас гарч гүйнэ. 10 ба 15 м зайд тус бүр 3 удаа гүйнэ. Дээд хурдаараа гүйхгүй, дунд зэргийн хурдаар гүйхийг анхааруулна, дагуулж гүйн мэдрүүлнэ. Гараа, барианы шугам татна. Барианы дэргэд том дарцаг хатгана. Сурагчдыг гараанаас гаргахад шүгэл ашиглана. “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 29 дүгээр хуудас. 15 м зайд дээд хурдаар гүйх чадвараа харуулах Сурагчдыг охид, хөвгүүдээр нь хоѐр эгнээ жагсаана. Жагсаалын эхнээс 4 сурагч нэг гараанд гарахаар хуваарилна. Багшийн Шүгэл хэрэглэнэ. Гараа, барианы шугам татна.
шүглийн дохиогоор сурагчид гараанаас гарч 15 м зайд уралдана. Гараа бүрээс 1-р байр эзэлсэн сурагчид 1-р хэсэг, 2-р байр эзэлсэн нь 2-р хэсэг, 3-р байр эзэлсэн нь 3-р хэсэг, 4-р байр эзэлсэн нь 4-р хэсэгт хуваарилагдан хэсэг дотроо уралдаж гүйнэ. Хэсэг бүрт хэн хамгийн олон удаа түрүүлсэн болон хоцорсныг асууж, дүгнэнэ. Уралдаж гүйхдээ эзэлсэн байраар нь 1,2,3,4 гэсэн тоо бичсэн цаасыг сурагчдад өгнө. Аль нэг зүг рүү харж зогссон байдлаас өөртөө дохио өгч гараанаас гардаг болох - Гарааны шугамын ард 4-5 сурагчийг хооронд нь 1 м орчим зайтай зогсооно. Шүглийн дохиогоор урагш гүйж заалын төвийн шугам хүрэх ѐстой. Сурагч бүр 3 удаа ингэж гүйнэ. - Гүйх зүг рүү баруун хажуугаар харж гарааны шугамын ард зогссон байдлаас багшийн алга ташилтаар эргэж урагш гүйнэ. Дараа нь зүүн хажуугаараа харж зогссон байдлаас сурагчид алгаа ташин бие биедээ дохио өгч гүйнэ. - Гүйх зүгийн эсрэг харж гарааны шугамын ард зогссон байдлаас өөртөө дохио өгөөд эргэж гүйн барианд орно. - Гүйж эхлэх дохиог өөртөө хэрхэн өгөх талаар ярилцана. Дохио өгөх аргыг туршиж үзнэ. Жишээ нь: өөрөө алгаа ташингуут гүйж эхлэх, “марш” гэж хэлээд гүйх г.м Дараах байдлаас өөртөө дохио өгч гүйнэ. Үүнд: - Гүйх зүг рүү баруун хажуугаар харж зогссон байдлаас өөрөө алгаа ташин дохио өгч 10 м гүйх - Гүйх зүг рүү зүүн хажуугаар харж зогссон байдлаас өөрөө алгаа ташин дохио өгч 10 м гүйх - Эсрэг харж зогссон байдлаас өөрөө шүгэлдэн дохио өгч 10 м гүйх. - Дээрх бэлтгэх байдлуудаас багшийн дохиогоор гараанаас гарч гүйнэ. Шүгэл хэрэглэнэ. Гараа, барианы шугам татна. “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 28 дугаар хуудас. Гадаа талбайд алхаа ба зөөлөн гүйлтийг хослуулан 300 м зайг туулах чадвартай болох - Багш 300 м зайг хэмжин, хаана хүртэл гүйх, биеийн тамирын талбайг хэд тойрохыг хэлж өгнө. Сурагчид 2 хуваагдан бөөн гараагаар гарч гүйнэ. - Эхний удаад сурагч өөрийн боломжоор гүйнэ. Хэсэг газар гүйгээд хэсэг газар алхаад, үргэлжлүүлэн гүйх байдлаар замаа дуусгана. - Ойролцоогоор 5-6 мин амарсны дараа багшийн заасан зайд гүйж, алхана. Үүнд: Биеийн тамирын талбайн замын уртыг хэмжих туузан метр Гүйх ба алхах зайг тэмдэглэх том дарцаг “Биеийн тамирын багшийн ном– I”, 2014. 31 дүгээр хуудас.
100 м гүйгээд → 50 м алхана → 100 м гүйгээд → 50 м алхана. - Суралцахуйн энэ зорилтыг 2-3 хичээлээр хэрэгжүүлэхдээ дараа-гийн хичээл дээр гүйх зайг уртасгаж, алхах зайг богиносгоно. Алхахгүйгээр гүйж зайгаа дуусгаж чадах сурагч байвал урамшуулан үнэлнэ.
Багшид өгөх санамж
“Алхалт, гүйлт” бүлэг сэдэв нь нэгдүгээр ангийн хүүхдийн төрөлхийн чадварт суурилсан дасгалаас бүрдэх учраас хичээлийн жилийн улирал бүрд судлах бөгөөд өөрийн сургууль, суралцагчдын онцлогт тохируулан багш цагаа зохицуулж болно. Гэхдээ агуулгын залгамж холбоог зөв хангахад дэмжлэг үзүүлэх үүднээс сургалтын хөтөлбөрийн агуулгыг улирлаар хэрхэн хуваарилж болохыг үлгэрчлэн үзүүлж байна.
I улирал
II улирал
III улирал
IV улирал
- Алхах, гүйхэд их бие, гар, хөлийн байрлал ямар байхыг ойлгох
- Дороо ба заал тойргоор энгийн алхаагаар алхах чадвар эзэмших
- Жижиг саадыг давж алхах чадвартай болох
- Шулуун замд 10-15 м зайд дунд зэргийн хурдтай гүйдэг болох
- Янз бүрийн хурдтай гүйх чадвартай болох
- Хурдан гүйх юунд хэрэгтэйг ойлгох
- 10 см өргөн зураас дээгүүр алхах чадвартай болох
- 20-30 см өндөр гимнастикийн сан-дал дээгүүр алхах чадвартай болох
- Хөлөө хагас нуга-лан, өлмий, өсгий дээр урагш ба арагш алхах чадвартай болох
- Хавсарч, том, жижиг, өвдөг өндөр өргөж, хөлөө солибож алхах чадвартай болох
- Шулуун замд 10-15 м зайд дунд зэргийн хурдтай гүйх чадва-раа хөгжүүлэх
- Хөлөө хагас нуга-лан, өлмий, өсгий дээр урагш ба арагш алхах чадвараа сайжруулах
- Хавсарч, том, жижиг, өвдөг өндөр өргөж, хөлөө солибож алхах чадвараа сайжруулах
- Шулуун замд 10-15 м зайд хурдтай гүйх тоглоомд бүтээлчээр оролцох чадвар эзэмших
- Биеийн зөв галбираа хадгалан, гарын 4 янзын хөдөлгөөн хийж алхаж чаддаг болох
- Аль нэг зүг рүү харж зогссон байдлаас өөртөө дохио өгч гараанаас гардаг болох
- 15 м хүртлэх зайд 3-4 удаа давтан гүйх чадвартай болох
- Шулуун замд 15 м зайд дээд хурдаар гүйх чадвараа харуулах
- Гадаа талбайд алхаа ба зөөлөн гүйлтийг хослуулан 300 м зайг туулах чадвартай болох
Алхах, гүйх нь хүүхдийн төрөлхийн хөдөлгөөн учраас хүүхэд бүр гүйцэтгэж чадна. Хичээлийн жилийн эхнээс зөв алхах чадварыг эзэмшүүлнэ. Алхах нь энгийн хөдөлгөөний үйлдэл боловч зөв алхаж сурах нь тийм ч хялбар биш. Тиймээс зөв алхаж ба гүйж буй сурагчаар үзүүлж болно. Том алдаатай гүйцэтгэж буй сурагчтай ганцаарчлан ажиллана. Алхахдаа бие цэх, хараа урагш, гараа шулуунаар нь урагш-хойш савж алхахыг анхааруулна. Багш өөрөө гоѐ цэх алхаж үзүүлээрэй.
Хөлөө нугалж болон өлмий, өсгий дээрээ алхахдаа сурагчид бөхийх, гэдийх зэргээр биеийн галбираа өөрчилж болзошгүйг анхаарч, цэх алхахыг сануулаарай. Янз бүрээр алхах дасгалыг удаан хөдөлгөөнөөр дагуулж хийгээрэй. Алхах хурдыг нэмэгдүүлнэ. Энэ чадварыг дараагийн хичээл бүрийн эхний хэсэгт бие халаалтанд ашиглан батжуулах хэрэгтэй. Гэхдээ нэг хичээлийн эхний хэсэгт алхааны 1-2 хэлбэрийг л ашиглана.
Алхах, гүйх дасгалыг биеийн тамирын зааланд бүх сурагч нэгэн зэрэг болон цуварч гүйцэтгэх боломжтой. Гэвч тасралтгүй алхуулаад, эсвэл гүйлгээд байж болохгүй. Иймээс 1-2 эгнээ юмуу цувааныхан алхах дасгалыг гүйцэтгэхэд нөгөө цуваанууд амарч байхаар зохион байгуулаарай. Цуваагаар алхаж буй сурагч хоорондын зайг тохируулахдаа эхний удаад багш гарааны шугам дээр зогсож, гараанаас гарсан сурагч 5-6 алхам хийсний дараа удаах сурагчийг гараанаас гаргана. Дараа нь сурагчид өөрсдөө энэ зайг баримжаалан гараанаас гарч алхах болно. Амралтын хугацаанд сурагчид хөлөө жийн суугаад сунгалтын дасгал хийнэ. Сунгалтын дасгалыг багш дагуулж хийхээс гадна зурагт үзүүлэн дээрх дасгалыг дуурайн хийж болно.
Хөлөө хагас нугалан, өлмий, өсгий дээр урагш ба арагш алхахад нэгдүгээр ангийн сурагчид ойролцоо чадвартай байна. Иймээс энэ дасгалыг адил хэмжээний ачаалалтай өгч болно. Харин том алхах, хөлөө солибож алхах зэрэг нь тийм ч хялбар чадвар биш учраас анхааралтай хандах шаардлагатай. Эхлээд “том алхаарай” гэсэн даалгавар өгч сурагчдын алхааг ажиглан, тэднийг 2-3 хэсэгт ялгаж болно. Өндөр нуруутай, том алхах чадвартай сурагчдыг нэг хэсэг болгоод, 80 см-ээс хол алхах зурааснууд татаж өгнө. Дунд зэргийн өндөр нуруутай, дундаж алхамтай сурагчдыг II хэсэгт оруулна. Тэд 70-80 см урттай алхах даалгаварыг гүйцэтгэнэ. Намхан нуруутай, тийм ч том алхаж чадахгүй байгаа сурагчдыг III хэсэгт хуваарилж, 60-70 см урттай зурааснууд татаж, түүнийг давж алхах даалгавар өгнө. “Хэний баг хамгийн хол алхах вэ?” тоглоомыг тоглуулахдаа дээрх 3 хэсгээс адил тооны сурагчийг баг бүрт оруулахаар тооцож тоглоомоо зохион байгуулаарай.
Түүнчлэн том алхах үед сурагч бүрийн алхамын уртыг туузан метрээр хэмжиж нь тэд өөртөө хяналт тавих боломж олгоно. Ингэхдээ хамгийн том алхамаа хийсэн хүүхдийн урд хөлийн өсгийнөөс арын хөлийн өлмий хүртэлх зайг хэмжихийг багш үзүүлээд, 2 м урттай туузан метрийг баг бүрт өгч, өөрсдөөр нь хэмжилт хийлгээрэй. Хичээлийнхээ явцад болон төгсгөлд хэн хэдэн см том алхаж байгааг асууж, ярилцана. Жижиг алхааг мэдрүүлэхдээ шулуун зам дээр 20-30 см тутамд тод өнгийн тэмдэгтийг наасан байна. Түүн дээр сурагчид гишгэж уралдан 15 м зайг туулна. Хэрэв тэмдэгтийг алгасан гишгэвэл өрсөлдөгчөөсөө хоцорсонд тооцох байдлаар тоглуулаарай.
Багшийн заасан зүг рүү хөлөө хавсарч алхахдаа баруун хөлөөс баруун тийш нэг алхаад зүүн хөлөө татан авчирч баруун хөлд хавсран нийлүүлж зогсоно. Энэ үйлдлийг 6-8 удаа давтана. Зүүн хөлөөс мөн адил давтана. Дараа нь баруун, зүүн тал руу ээлжлэн хавсарч алхах үйлдлийг нэгтгэж давтана. Хавсралттай алхах зүгийг багш толин үзүүлэлтээр гараараа заана. Сурагчид тэр зүг рүү хөлөө хавсарч алхана.
Саадтай алхалтын үед сурагчдын давж алхах саадны тоо ба хоорондын зайг аажмаар нэмэгдүүлнэ.
Хурдан гүйж сургахдаа хүүхдийн насанд тохирсон үгээр хурдан гүйхийн ач холбогдлыг тайлбарлаарай. Биеийн тамирын зааланд гүйх үед зай бага учраас хүүхэд эрчээрээ гүйж хана мөргөх, гараар хананд тулж гэмтэхээс сэргийлж хананаас 5 м-ээс
багагүй зайд барианы шугамыг татна. Ямарч үед гүйлтээс шууд зогсохгүй аажмаар хурдаа бууруулж зогсохыг анхааруулаарай.
Сурагчдыг хурдтай гүйлгэхдээ хэтэрхий олон хүүхдийг нэг гараанд гаргавал тэд тус тусын замаар гүйж чадахгүй, бие биедээ саад болж, хоорондоо мөргөлдөж болзошгүй тул 4-өөс олон сурагчийг нэг гараанд гаргах хэрэггүй. Аль болох чигээрээ гүйж, бусаддаа саад болохгүй байхыг анхааруулна. Боломжтой бол тус тусад нь зам татаж өгөөрэй.
Тэсвэрийн гүйлтийн үед жигд гүйхийг анхааруулна. Ихэнх сурагч гараанаас гарангуут хурдан гүйгээд, удалгүй ядарчихдаг тул 300 м гэдэг хол зай болохыг хэлж, яаралгүй гүйхийг анхааруулна. Зарим үед гараанаас гарангуут багш дагуулан 20-иод метр зайд гүйж, гүйлтийн хурдыг мэдрүүлээрэй. Цааш нь үргэлжлүүлэн сурагчид тэр хурдаа хадгалан гүйх хэрэгтэй. Хэрэв ингэж жигд гүйж чадахгүй бол дээр дурдсан хувиралттай гүйлтийн аргыг хэрэглэнэ.
Гүйж тоглох тоглоомыг зохион байгуулахдаа багийн гишүүн бүр тоглоомд бүтээлч, идэвхтэй оролцох боломж олгоорой. Буухиаг дамжуулсан сурагч өөрийн багийн цувааны ард орж зогсохыг сануулаарай. “Тэр баг түрүүлж байна”, “Энэ баг гүйцэх боломж байна”, “Гүйгээрэй” гэх зэргээр урамшуулан дэмжээрэй.
Нэгдүгээр ангийн сурагчид гүйлтийн хурдыг секундээр хэмжих талаар төдийлөн сайн ойлголтгүй байх тул гүйлтийн хурдыг хугацаагаар хэмжих шаардлагагүй. Зөвхөн хэн нь илүү хурдан гүйж байгааг ялгаж, ойлгодог болоход хангалттай. 15 м зайд давтан гүйхэд болон уралдаж гүйх үед хурдан гүйх чадвараар нь сурагчдыг хэсэгт хуваахдаа 1,2,3,4 гэсэн дугаар өгч болно. Гараа бүрээс 1 гэсэн дугаар авсан сурагчид хоорондоо уралдана. 2, 3, 4 гэсэн дугаартай сурагчид мөн хоорондоо уралдах байдлаар сурагчдын хурдан гүйх чадварын ялгааг харгалзан хэсгийн аргаар хичээлээ зохион байгуулна.
Тэсвэр хөгжүүлэх зорилгоор хол зайд гүйлгэхдээ заавал 300 м гүйлгэх албагүй. Гүйх чадвар тааруу сурагчид 200-250 м зайд алхах ба гүйхийг хослуулж, зайгаа дуусгаж болно. Ямар зайд алхах ба гүйхийг нь багш та сурагчдын чадварт тохируулан тогтоогоорой.
Хичээлийн явцад сурагчийн суралцах байдлыг дэмжихдээ явцын үнэлгээний олон арга, хэлбэрийг ашиглана. Тухайлбал янз бүрийн хэлбэрээр алхах үед зөв алхаж буй сурагчдыг “сайн байна”, “үргэлжлүүлээрэй” гэх зэрэг үгээр урамшуулан дэмжихийн зэрэгцээ “цэх алхаарай!”, “нуруугаар бөхийхгүй, эгцрээрэй!”, “өлмий дээрээ сайн босоорой!” гэх мэтээр дасгалын гүйцэтгэлийн алдааг засах үг яриаг хэрэглэвэл зохино. Зарим тохиолдолд зөв алхаж буй сурагчийн алхааг зориуд үзүүлж болох боловч буруу алхаж буй сурагчийг зориуд харуулах хэрэгггүй. Учир нь энэ насны хүүхэд бие биенээ шоолж, эвгүй байдалд оруулж болзошгүй.
Нэгдүгээр ангийн сурагчдын алхах, гүйх чадварыг үнэлэхдээ доорх аргачлалыг ашиглаж болно.
Үнэлгээний даалгавар
Шалгуур
Үнэлгээ
Аргачлал
Багшийн нэрлэсэн алхаагаар алхах. Үүнд:
1. Өвдөг өндөр өргөж алхах
Алхааны эдгээр 5 хэлбэрийг бүгдийг зөв гүйцэтгэвэл
Эдгээр алхаанаас
Маш сайн
Хангалттай
4-5 сурагч хоорондоо 2 м зайтай зэрэгцэн зогсоно. Багш аль нэг алхааг нэрлэхэд тэд уг алхааг гүйцэтгэн урагш
2. Өлмий дээрээ алхах
3. Өсгий дээрээ алхах
4. Хөлөө солибож алхах
5. Хөлөө хавсарч алхах
4-ийг мэдэж, зөв гүйцэтгэвэл
Эдгээр алхаанаас 3-ыг мэдэж, зөв гүйцэтгэвэл
Сайжирч байна
явна. 5-6 м зайд алхасны дараа багш дараагийн алхааг нэрлэнэ.
Заалын нэг нүүрийн шугамаас нөгөө тал хүртэл алхахдаа эдгээр 5 алхааг бүгдийг нь үзүүлнэ.
Сурагчид гүйх зүг рүү баруун хажуугаар харж гарааны шугамын ард зогссон байдлаас шүглийн дохиогоор эргэж, урагш 10 м гүйнэ.
Гараандаа түрүүлбэл
Гараандаа 2-р байр эзэлбэл
Гараандаа 3-р байр эзэлбэл
Гараандаа 4-р байр эзэлбэл
Маш сайн
Хангалттай
Сайжирч байна
Анхаарах шаардлагатай
Жагсаалын эхний 4 сурагч нэг гараанд гарна. Дараагийн гараанд 5-8 дахь сурагч гарах байдлаар өндөр, намаар нь гараанаас гаргаж уралдуулна.
Багш өөрөө шүгэл үлээж дохио өгнө.
Шулуун замд 10-15 м зайд дунд зэргийн хурдтай гүйх чадварт явцын үнэлгээ хийхдээ:
- Аль болох том алхаж, өлмий дээрээ гүйх
- Гараа тохойгоор нугалан урагш, хойш савж гүйх
- Их биеэр ялимгүй бөхийсөн, толгой цэх, урагш харан гүйх
- Зайг дуустал жигд хурдаар гүйх зэргийг ажиглан, алдаа гаргаж байвал засаж гүйлгэнэ.
Алхаа ба зөөлөн гүйлтийг хослуулан 300 м зайг туулах чадвараа харуулах зорилтыг хэрхэн биелүүлснийг үнэлэхдээ:
Огт алхахгүй гүйж зайгаа дуусгавал – онц
Нийтдээ 50 м-ээс бага зайд алхаж, үлдсэн зайг гүйж дуусгавал – сайн
Нийтдээ 50-100 м зайд алхаж, үлдсэн зайг гүйж дуусгавал – хангалттай
Нийтдээ 100-150 м зайд алхаж, үлдсэн зайг гүйж дуусгавал – дунджаас доогуур тэсвэртэй байна гэж үнэлнэ.
Ээлжит хичээлийн жишээ. Нэгдүгээр ангийн хүүхэд нэг төрлийн үйл ажиллагааг удаан хугацааны турш хийх сонирхолгүй байдаг сэтгэл зүйн онцлогт тулгуурлан энг хичээл дээр 2-3 бүлэг сэдвийг суралцахуйн зорилтоос сонгож, хэрхэн хэрэгжүүлж болохыг ойлгох, санаа авахуулах үүднээс хичээлийн жилийн эхний улирлын эхний 3 ээлжит хичээлийн явцыг дэлгэрэнгүй төлөвлөж үзүүлье.
1 дүгээр хичээл
Зорилт: Биеийн тамирын хичээлд хэрхэн хувцаслах болон хувцасаа солих, эвхэх аргыг мэдэх; нэг эгнээнд жагсах аргыг ойлгох; дороо ба тойргоор энгийн алхаагаар цэх алхах, жижиг саадыг давж алхах эв дүйтэй болох.
Хэрэглэгдэхүүн: жижиг шоо 10 ш, богино саваа /буухианы/ 10 ш, бортого 10 ш
Хичээл явагдах байр: Биеийн тамирын заал болон гадаа талбай
Хичээлийн явц Биеийн тамирын хувцас нь хэт нийлэг биш эдээр хийгдсэн бөгөөд хөнгөн,
хөдөлгөөнийг хязгаарлахгүй, биед таарсан байх ѐстой. Бэлтгэлийн өмд, цамц, гутал, оймс, богино өмд, дотуур цамц зэргийг биеийн тамирын хичээлд зориулж тусгайлан бэлтгэнэ.
Эхний хичээл дээр биеийн тамирын багш тухайн ангид очино. Эхлээд сурагчдаас биеийн тамирын хичээл дээр юу хийнэ гэж бодож байгааг асууна. Сурагчдын хариултад үндэслэн биеийн тамирын хичээлд заавал тусгай хувцастай оролцох шаардлагатайг ярилцана. Дараа нь хувцасаа гаргаж өмсөхийг хүсээд, зөв хувцаслахад нь тусална, шаардлага хангахгүй хувцастай хүүхэд байвал хэлж, зөвлөгөө өгнө. Сурагчдыг тогтоосон дүрэм ѐсоор эмх журамтай, хамтач хөдөлгөөн үйлдэхэд тохиромжтой байдлаар жигдлэн байрлуулахыг жагсаал гэдэг. Сурагчид мөр мөрөөрөө зэрэгцэн нэг шугам дээр зогсохыг эгнээ жагсаал гэнэ. Нэг эгнээнд жагсахдаа шугамын ард өлмийг шүргүүлж, өсгийгөө нийлүүлэн, гараа унжуулан, урагш харж цэх зогсоно. Сурагчид хоорондоо атгасан гарын зайтай зогсвол зохино.
Биеийн тамирын хувцастай сурагчдыг ангиас нь гарган хонгилд нэг эгнээ жагсаахдаа:
- Ханын дагуу зэрэгцээд зогсоорой! гэж хэлээд, жагсахад нь тусална.
- Ингэж багш руугаа харж зэрэгцэн жагсахыг эгнээ жагсаал гэдгийг хэлнэ.
- Сурагчдаар жагсаалын нэрийг давтан хэлүүлнэ.
Алхаа нь хүний хөдөлж явах төрөлхийн хөдөлгөөн бөгөөд алхахад биеийн булчингийн 56% нь оролцдог. Зөв алхаж сурснаар биеийн галбир сайхан болохын зэрэгцээ их бие, хэвлий, нуруу, хөлийн тавхайн булчингууд бэхжиж, зүрх-судасны ба амьсгалын тогтолцооны үйл ажиллагаа сайжирна. 6 настай хүүхдийн ердийн алхамын урт 45-50 см байна.
Багшийгаа дагаад ар араасаа алхаарай! гээд биеийн тамирын заал руу дагуулж явна. Заалаа сурагчдад танилцуулаад, дороо ба заал тойргоор энгийн алхаагаар алхуулна. Багш алхалтыг ажиглан толгой, их бие цэх алхахыг хэлж, өөрөө алхаж үзүүлнэ. Цэх биш алхаж буй сурагчдад: нуруугаа эгцлээрэй, эрүүгээ дээшлүүл! гэх зэрэг үгээр тусална. Гарын хөдөлгөөнд онцгой анхаарах шаардлагагүй боловч гар, хөлийн хөдөлгөөн нь өрөөлдөж буй сурагч байвал заавал засна. Үүний тулд:
- Байрандаа баруун гараа урагш болгож, зүүн хөлөө өвдгөөр нугалан өргөнө. Энэ байрлалаа 2-3 с хадгалаад буулган, зүүн гар, баруун хөлөөр давтана.
- Хөдөлгөөнөө арай хурдасган, дороо алхуулна.
- Дороо алхалтаас урагш алхуулна.
Биеийн цэх байдлаа хадгалан алхаж гадаа биеийн тамирын талбайд очицгооѐ! гээд багш дагуулан сургуулиас гарч биеийн тамирын талбай хүртэл алхана. Талбайд очоод:
- Багшийн зурсан зураасын ард бүгдээрээ нэг эгнээ жагсана.
- Охид, хөвгүүд тус тусдаа нэг эгнээ жагсана.
- Эгнээндээ дороо алхана.
- Тойргоор тавьсан саадыг давж, цуваагаар алхана. Саадны хооронд 40-50 см зайтай байна.
Саад дээр гишгэхгүй, доошоо харахгүй цэх алхахыг анхааруулаарай. Өмнөх сурагч 2 саадыг давахад дараагийн сурагч алхаж эхлэхээр зохион байгуулбал бие биенийхээ өсгий дээр гишгэхгүй, мөргөлдөхгүй алхана. Цэх алхаж буй сурагчийн алхааг харуулж, ярилцаж болно.
Буцаж анги руу алхан орж ирээд, сурагч бүр хувцасаа тайлж, эвхэж цүнхэндээ хийж үзүүлнэ. Багш тэднийг ажиглан хувцасаа зөв эвхэхэд нь тусална. Хөлөрсөн учраас бүх
хувцасаа солих шаардлагатайг ойлгуулж, гэртээ очоод хувцасаа угааж, хадгалахыг зөвлөөрэй.
2 дугаар хичээл
Зорилт: Багшийн тусламжтайгаар өндрөөсөө намхан руугаа нэг эгнээ болж жагсдаг болох; гарын үндсэн хөдөлгөөнийг нэрлэн, зөв гүйцэтгэх; цэх алхах чадвараа сайжруулах. Хэрэглэгдэхүүн: 6-7 м урттай 4 өнгийн тууз,
Хичээл явагдах байр: Биеийн тамирын заал болон гадаа талбай
Хичээлийн явц
Сурагчдыг заал, талбайд орж ирэхэд “өндөр намаараа зэрэгцэн нэг эгнээ жагсаарай” гэж хэлнэ. Сурагчид өөрсдөө биеийн өндрөө харьцуулаад нэг эгнээ болж шугамын ард зогссон үед багш зарим сурагчдын байрыг сольж өндөр намаар нь байрлуулна. Дараа нь талбайд тарж алхах үед багш ойролцоогоор 6х6 м дөрвөлжин зураад, аль нэг шугамын ард өндөр намаараа нэг эгнээнд жагсахыг тайлбарлана. Сурагчид хэд хэдээрээ зэрэгцэн дөрвөлжин дүрс үүсгэн жагсана. Хэрэв өөрийн очсон шугамын ард зэрэгцэж багтахгүй байвал өөр шугамын ард очиж, өндрөө олж зогсохыг зөвлөөрэй. Үүнийг 3-4 удаа давтана. Өнгө бүрийн урт туузаар шугам татаад, охид улаан шугамын ард, хөвгүүд хөх шугамын ард жагсаарай! гэх зэргээр давтуулж болно.
Хүний биеийн үндсэн хөдөлгөөнд тулгуурласан бөгөөд бие махбодод олон талын нөлөө үзүүлэх зохиомол хөдөлгөөний үйлдлээс бүрдсэн дасгалыг биеийн ерөнхий хөгжлийн дасгал гэдэг. Иймээс нэгдүгээр ангиас эхлэн үндсэн хөдөлгөөнийг зөв нэрлэж, таньж, хэрэглэж хэвшүүлэх ѐстой.
Гарын үндсэн хөдөлгөөн
1. Гараа урагш өргөх
2. Гараа алдлах
3. Гараа дээш өргөх
4. Гараа арагш өргөх
5. Гараа ташаанд авах
6. Гараа толгойн ард авах Зургийг үзүүлнэ.
Гараа алдлахдаа алгаа доошоо, бусад хөдөлгөөний үед дотогшоо харуулна.
Сурагчдыг дөрвөлжин хэлбэрээр жагсаагаад багш голд нь орж гарын үндсэн хөдөлгөөнийг үзүүлээд, энэ хөдөлгөөнийг юу гэж нэрлэхийг асууна. Зөв хариулбал сайшаана, буруу хариулбал засаж нэрлэнэ. Гарын үндсэн хөдөлгөөнийг:
Гарын үндсэн хөдөлгөөнтэй доорх дасгалаас гадна багш өөрөө цогц дасгал зохиож ашиглана. Үүнд:
Дасгал 1. 1-Гараа урагш өргөнө. 2-дээш өргөнө. 3- алдална. 4-буулгана.
Дасгал 2. 1-Гараа алдална. 2-арагш өргөнө. 3-урагш өргөнө. 4-ташаанд авна.
Дасгал 3. 1-Гараа урагш өргөнө. 2-дээш өргөнө. 3-толгойн ард авна. 4-алдална. 5-арагш өргөнө. 6-урагш өргөнө. 7-дээш өргөнө. 8-буулгана.
Дасгал 4. 1-Гараа арагш өргөнө. 2-ташаанд авна. 3-урагш өргөнө. 4- ташаанд авна. 5-дээш өргөнө. 6-толгойн ард авна. 7-алдална. 8-буулгана.
багш үзүүлж, нэрлэнэ
багшийгаа дуурайж хийнэ
багшийн нэрлэсэнийг сурагчид хийнэ
сурагч өөрөө хөдөлгөөнөө нэрлээд хийнэ
хөдөлгөөнөө нэрлэж, цогц дасгал гүйцэтгэнэ.
Охид, хөвгүүдийг тус тусад нь нэг эгнээнд зогсоож, өөд өөдөөс нь харуулан дасгалыг давтаж болно. Эсвэл 4 өнгийн туузыг сурагчдын бугуйд уяад, нэг өнгийн туузтай сурагчид тухайн өнгийн тууз татсан шугамын ард нэг эгнээнд жагсах байдлаар 4 эгнээнд жагсааж дасгалыг гүйцэтгэнэ. Хичээлийн төгсгөл хэсэгт цэх алхах дасгалаа давтана.
3 дугаар хичээл
Зорилт: Нэг цуваагаар жагсах аргыг мэдэх; хөлийн үндсэн хөдөлгөөнийг нэрлэн, зөв гүйцэтгэдэг болох; гүйхэд их бие, гар, хөлийн байрлал ямар байхыг ойлгох.
Хэрэглэгдэхүүн: гүйх зайг тэмдэглэх тэмдэгтүүд
Хичээл явагдах байр: Биеийн тамирын гадаа талбай
Хичээлийн явц
Сурагчид ар араасаа шилээ харан зогсохыг цуваа жагсаал гэнэ. Гар, хөл, их биеийн байрлал нь эгнээ жагсаалтай адил бөгөөд өөрийн урд зогсож буй сурагчаас хагас алхамын зайд зогсох нь тохиромжтой.
- Багшийн заасан газарт нэг эгнээ жагсана.
- Цуваа жагсаал болоорой!, эгнээ жасаал үүсгээрэй! гэх зэргээр ээлжлэн эгнээ ба цуваанд оруулна. Өмнөх сурагчийн мөрөн дээр гараа тавьж зайгаа тохируулна.
- Цуваагаар талбайг тойрч алхана, зөөлөн гүйнэ.
Хөлийн үндсэн хөдөлгөөн
1. Хөлөө урагш өргөх
2. Хөлөө хажуу тийш өргөх
3. Хөлөө урагш-дээш өргөх
4. Хөлөө арагш өргөх Зургийг үзүүлнэ.
Хөлийн үндсэн хөдөлгөөнийг нэг хөлөөр гүйцэтгэх тул гараа алдлах, ташаанд авах зэргээр гарын хөдөлгөөний тусламжтай тэнцвэрээ хадгална.
Эгнээ ба цуваа жагсаалд хөлийн үндсэн хөдөлгөөнийг гүйцэтгэнэ. Ингэхдээ гарын үндсэн хөдөлгөөнийг судалсан 2-р хичээлийн арга зүйг хэрэглэж болно. Гар, хөлийн үндсэн хөдөлгөөн бүхий доорх дасгалаас сонгохоос гадна багш өөрөө эдгээртэй төстэй цогц дасгал зохиож ашиглана.
Дасгал 1. 1-Зүүн хөлөө урагш өргөнө. 2-буулгана. 3-баруун хөлөө урагш өргөнө. 4-буулгана. 5-зүүн хөлөө хажуу тийш өргөнө. 6-буулгана. 7-баруун хөлөө хажуу тийш өргөнө. 8-буулгана.
Дасгал 2. 1-Зүүн хөлөө урагш өргөнө. 2-буулгана. 3-зүүн хөлөө хажуу тийш өргөнө. 4-буулгана. 5-зүүн хөлөө арагш өргөнө. 6-буулгана. 7-зүүн хөлөө урагш-дээш өргөнө. 8-буулгана. Дараагийн 8 тоонд баруун хөлөөр дасгалыг гүйцэтгэнэ.
Дасгал 3. 1-Зүүн хөл, хоѐр гараа урагш өргөнө. 2-буулгана. 3-баруун хөлөө хажуу тийш өргөн, гараа алдална. 4-буулгана. 5-зүүн хөлөө арагш өргөн, гараа толгойн ард авна. 6-буулгана. 7-баруун хөлөө урагш-дээш өргөн, гараа ташаанд авна. 8-буулгана.
Багш тоолж, эсвэл алгаа ташиж, хөдөлгөөнийг нэрлэж гүйцэтгүүлнэ. Бүгдээрээ нэгэн зэрэг хийхээс гадна эгнээ бүр ээлжлэн дасгалаа хийж үзүүлэх ба ямар алдаа гарч байгааг сурагчидтай хамтран ярилцаарай. Үүний дараа сурагчид цуваагаар талбайг тойрч зөөлөн гүйнэ. Гүйлтийг багш ажиглан, гүйхэд гар, хөл, их бие ямар байрлалтай байхыг тайлбарлан, өөрөө үзүүлнэ.
Гүйхдээ бие бараг босоо шахуу байрлалтайгаар, гараа тохойгоор нугалан урагш-хойш хөдөлгөж, нэг шугам дээр гишгэн, өлмий дээрээ хөнгөн гүйнэ.
- Биеэр ялимгүй бөхийж зогссон байдлаас байрандаа гарын хөдөлгөөнийг давтана.
- Урагш чигээрээ 20 м зайд зөөлөн гүйнэ.
- Том тойргоор 50-60 м зөөлөн гүйнэ. Багш цувааны урд гарч сурагчдыг дагуулан гүйж, зөөлөн гүйлтийг мэдрүүлнэ.
- Энгийн алхаагаар анги руугаа алхаж ирнэ.
I анги
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ҮСРЭЛТ, ХАРАЙЛТ
Хүрэх үр дүн: Үсрэх, харайх үйлдлийг ойлгох, нэг ба хоѐр хөл дээр үсрэх чадварыг сайжруулах, хамтран үсэрч харайж тоглох, өндөр ба хол үсэрдэг болох
Суралцахуйн зорилт
Үйл ажиллагаа
Хэрэглэгдэхүүн
Хөлөө бага зэрэг нугалсан байдлаас хүчтэй түлхэж үсрэхийг ойлгох
- Хөлөө нугалахгүй зогссон байдлаас үсрэхийг оролдох
- Хөлөө бага зэрэг нугалж зогссон байдлаас үсрэх
- Ялгааг ярилцах
“Багшийн тамирын багшийн ном– I”. 2014. 32-33-р хуудас, 34, 35 дугаар зураг
Зурагт үзүүлэн
Шохой, самбар
Хол харайхад гарын савалт нөлөөлөхийг ойлгох
- Гараа савахгүй урагш үсрэхэд амархан уу? хэцүү юу? гэдгийг ярилцах
- Гараа хэрхэн савж урагш хол харайх тухай тайлбарлах
- Савах үйлдлийг зураасан зургаар зурж үзүүлэх
Гарын савалтыг урагш-дээш чиглэлд зөв хийж байгаа зураг.
“Багшийн тамирын багшийн ном– I”. 2014. 32-33-р хуудас, 34, 35 дугаар зураг.
Үсрэлт, харайлтын үед зөөлөн газардах аргыг мэдэх
- Үсрээд буухдаа өлмийнөөс бүтэн улан дээр шилжүүлж гишгэн, өвдөгний үеэр намалзах хөдөлгөөнийг багш сурагч хамтран хийж, тайлбарлах
- Үсрээд буунгуут байрандаа зогсохгүй алхах, зөөлөн гүйх зэргээр шилжиж болохыг харуулах
““Багшийн тамирын багшийн ном– I”. 2014.
“Үсрэх харайх” хэсэг 32-33-р хуудас.
Матрас 4-6 ширхэг
Дээсийг буйгуй тохойн үеэр эргүү-лэхийг ойлгох
- Дээс эргүүлэх үйлдлийг туршин хийж, ярилцах
- Гар шулуун, мөрний үеэр эргүүлж болох эсэх тухай ярилцах
- Бугуй, тохойн үеэр тойрог хөдөлгөөн хийж дээсээ эргүүлэх нь ашигтайг тайлбарлах
- Дээсээ бугуй, тохойн үеэр эргүүлэх үйлдлийг туршин хийж, гар шулуун, мөрний үеэр эргүүлэхтэй харьцуулан ярилцах
Сурагч бүрт дээс
“Багшийн тамирын багшийн ном– I”. 2014. 35-р хуудас
Нэг ба хоѐр хөл дээрээ байрандаа, урагш, хажуу тийш, арагш үсрэх чадвар эзэмших
- Эхлээд хоѐр хөлөөр түлхэж байрандаа үсрэх.
- Дараа нь урагш 3-4 удаа үсрэх, арагш, баруун, зүүн тийш 1-2 удаа үсрэх дасгалыг нийтээрээ нэгэн зэрэг багшийн тоонд тохируулан гүйцэтгэх.
- Дараа нь байрандаа нэг хөл дээрээ үсрэх, урагш, арагш, хажуу тийш шилжиж 2-4 удаа үсрэх
“Багшийн тамирын багшийн ном– I”. 2014. 33-р хуудас
Буух газрыг тэмдэглэх өнгийн скоч, шохой г.м
Туузан шат
Том цагаригнууд
Байрандаа баруун, зүүн тийш үсэрч эргэх чадвартай болох
- Багшийн хэлсэн зүгт эргэж үсрэх
- Зөвхөн баруун тийш эргэж 4 удаа үсрэх
- Зөвхөн зүүн тийш эргэж 4 удаа үсрэх
- Баруун зүүн тийш ээлжлэн эргэж үсрэх
Баруун, зүүн тийш эргэх чиглэл заасан тэмдэгтүүд
“Багшийн тамирын багшийн ном– I”. 2014. 33-р хуудас
Үсэрч эргэж буй зураг
Алхалт, гүйлтээс нэг хөлөөр түлхэн үсэрч, хоѐр хөл дээр буух чадвартай болох
Үсэрч тоглох (нүхнээс нүх рүү)
- 3-6 алхамаас нэг хөлөөр түлхэн үсрээд хоѐр хөл дээр буух дасгалыг нийтээрээ нэгэн зэрэг гүйцэтгэх.
- 3-5 м зайнаас гүйж, нэг хөлөөр түлхээд хоѐр хөл дээр буух дасгалыг ээлжлэн давтах
- Гүйлтээс жижиг (10 см-ээс өндөргүй) саадыг давж үсрэн хоѐр хөл дээр бууж тэнцвэрээ хадгалан зогсож тоглох
- Нэг хөлөө ардаа тавьж зогссон байдлаас алхангуут, тэр хөлөөрөө түлхэн үсэрч хоѐр хөл дээр буух
- Хоѐр алхамаас түлхэн үсэрч, хоѐр хөл дээр буух
- Зөөлөн гүйлтээс 3-4 алхаж, нэг хөлөөр түлхэн үсэрч, хоѐр хөл дээр буух
- Гүйлтийн алхамыг хурдан хийж түлхэх
“Багшийн тамирын багшийн ном– I”. 2014. 34-р хуудас
Чийгтэй элс бүхий харайлтын талбай
Зөөлөн матрас 8-10 ширхэг
Байрандаа дээсэнд хоѐр хөл дээр үсрэх чадвар эзэмших
- Байрандаа дээсээ эргүүлж хоѐр хөл дээр 1-2 удаа үсрэх
- Байрандаа дээсээ 2 удаа хурдан эргүүлж хоѐр хөл дээр үсрэх
- Байрандаа дээсээ эргүүлж нэг хөл дээр 1-2 удаа үсрэх
- Байрандаа хоѐр хөл дээр үсэрч дээсдэх тоог нэмэгдүүлэх
- Байрандаа баруун, зүүн хөл дээр ээлжлэн үсэрч дээсдэх
Дээс, зурагт үзүүлэн,
“Багшийн тамирын багшийн ном– I”. 2014. 35-р хуудас
Байрнаас хоѐр хөлөөр түлхэн харайх чадвар эзэмших
- Байрнаас уртад харайх бэлтгэх байдлаа зөв авах тухай мэдлэгээ бататгах
- Байрнаас уртад харайх урьдчилсан савалтыг давтах
- Түлхэлт савалтыг хослуулан гүйцэтгэх зорилготой хоѐр хөлөөс зэрэг урагш-дээш түлхэх үсрэлтийн дасгалууд
- Байрнаас уртад харайхдаа түлхээд хоѐр хөлөө зэрэг урагш дээш нугалж татан харайх
- Өсгийнөөс өлмий рүү шилжүүлэн өвдөгний үеэр намалзах хөдөлгөөн хийж буух үйлдлийг давтах
Шохой, метр,
Байрнаас уртын харайлтын зурагт үзүүлэн
“Багшийн тамирын багшийн ном– I”. 2014. 36-р хуудас, 36-р зураг
Янз бүрийн үсрэлт бүхий тоглоом тоглох
- Ямар амьтан яаж үсэрдэгийг үзүүлэхийг хүсэх. Тэднийг дуурайж үсрэх
- Багшийн ба нөхдийнхөө нэрлэсэн амьтны хөдөлгөөнийг харуулж үсрэх
- Тодорхой амьтан шиг үсэрч тоглох
- Жижиг саад, нарийн зурвас зэргийг давж үсрэх тоглоом тоглох
“Багшийн тамирын багшийн ном– I”. 2014. 39-р хуудас
Туулай, уутат имж, мэлхий гэх зэрэг амьтны зураг
Байрнаасаа хоѐр хөлөөр түлхэн, 20 см өндөр тавцан дээр гарах, буух чадвартай болох
- Байрандаа өвдөгөөр намалзах хөдөлгөөн хийж, хоѐр гараа урагш -дээш чиглэлд савах
- Гарын савалтын хүчийг ашиглан, хоѐр хөлөөр зөөлөн түлхэж урагш үсрэх
- Түлхэлт, савалтыг хослуулан 20 см өндөр тавцан дээр гарах
- Тавцангаас үсэрч буугаад 4-5 алхам зөөлөн гүйх
“Багшийн тамирын багшийн ном– I”. 2014. 37-38-р хуудас,
38,39-р зураг.
20 см өндөр тавцан
5-6 ширхэг,
Матрас 5-6 ширхэг,
Гимнастикийн урт сандал 5-6 ширхэг
Хоѐр хөлөөр түлхэн урагш, хажуу тийш үсэрч, 15-20 см өндөрт татсан резин дээгүүр давж харуулах
- Хоѐр хөлөөр түлхэн урагш үсэрч 10-12 м зайг туулах
- 15-20 см өндөрт татсан резин дээгүүр хоѐр хөлөөр үсэрч давах
- Хоѐр хөлөөр түлхэн баруун, зүүн талруу ээлжлэн 20 удаа үсрэхБаруун, зүүн талруу үсэрч 15-20 см өндөрт татсан резин дээгүүр давах
- Хоѐр хөлөөр түлхэн урагш, зүүн хажуу тийш үсэрч 15-20 см өндөрт “Г” үсэг хэлбэрээр татсан резин дээгүүр давж үсрэх
- Хоѐр хөлөөр түлхэн урагш, баруун хажуу тийш үсэрч “Г” үсэг хэлбэрээр 15-20 см өндөрт татсан
“Багшийн тамирын багшийн ном– I”. 2014. 38-39-р хуудас
1 м урттай нарийн резин 6-8 ш,
Резин татаж уях зориулалтын суурьтай шон 12-16 ш
30-40 см урт шугам 1-3 ш
резин дээгүүр давж үсрэх
Цувруулан тавьсан 6-8 ш саадыг давж хоѐр хөлөөр үсрэх чадвар эзэмших
- Хоооронд нь 50 см зайтай цувруулан тавьсан 2 ш жижиг саадыг давж хоѐр хөлөөр түлхэн үсрэх
- Саадны тоог нэг нэгээр нэмэг-дүүлж 8 хүргэх
- Саад хоорондын зайг 10 см-ээр нэмэгдүүлж харайх
“Багшийн тамирын багшийн ном– I”. 2014. 38, 39-р хуудас,
30 см-ээс илүүгүй өндөр саад 16 ш
Урт метр
Байрнаас хоѐр хөлөөр түлхэн 80-100 см хол харайдаг болох
- Байрнаас уртад харайх
- Нэгнийхээ харайсан зайг бусад нь хэмжих
- Өөрийн харайх хэмжээг цээжлэх
- 80-100 см хол харайж чадсан эсэхээ тодорхойлох
- Харайсан амжилтаа (зайгаа) ахиулах зорилгоор давтан харайх
“Багшийн тамирын багшийн ном– I”. 2014. 37-р хуудас
Шохой, метр,
Байрнаас уртын харайлтын зурагт үзүүлэн, цаас, үзэг
Багшид өгөх санамж
“Үсрэлт, харайлт” бүлэг сэдвийн арга зүйн зөвлөмжид буй суралцахуйн зорилтуудыг улирал бүрд хэрхэн залгамж холбоотой хуваарилж болохыг доорх үлгэрчилсэн төлөвлөлтөөр үзүүлэв.
“Үсрэлт, харайлт” бүлэг сэдвийн агуулгын үлгэрчилсэн хувиарлалт
1-р улирал
2-р улирал
3-р улирал
4-р улирал
Хөлөө бага зэрэг нугалсан байдлаас хүчтэй түлхэж үсрэхийг ойлгох
Хол харайхад гарын савалт нөлөөлөхийг ойлгох
Дээсийг бугуй, тохойн үеэр эргүүлэхийг ойлгох
Үсрэлт, харайлтын үед зөөлөн газардах аргыг мэдэх
Нэг ба хоѐр хөл дээрээ байрандаа, урагш, хажуу тийш, арагш үсрэх
- Байрандаа баруун, зүүн тийш үсэрч эргэх
- Алхалт, гүйлтээс нэг хөлөөр түлхэн үсэрч, хоѐр хөл дээр буух
Байрандаа дээсэнд хоѐр хөл дээр үсрэх
Байрнаас хоѐр хөлөөр түлхэн харайх
Янз бүрийн үсрэлт бүхий тоглоом тоглох
- Байрнаасаа хоѐр хөлөөр түлхэн 20 см өндөртэй тавцан дээр гарах, буух
Цувруулан тавьсан 6-8 ш бөмбөгийг давж хоѐр хөлөөр үсрэх
Байрнаас хоѐр хөлөөр түлхэн 80-100 см хол харайх
- Хоѐр хөлөөр түлхэн урагш, хажуу тийшээ үсэрч, 20-30 см өндөрт татсан резин дээгүүр давах
Энэхүү үлгэрчилсэн төлөвлөлтөөс сэдэвлэн багш та сургуулийн орчин нөхцөл, судлах цагийн багтаамж зэргийг тооцон, өөрчлөн хувиргаж, сайжруулах боломжтой. Дээрх суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхдээ дараах арга зүйн чиглэл ба зөвлөгөөг сайтар анхаарч хэрэгжүүлээрэй.
Хүүхдийн шагай, өвдөгний үеийг халаах дасгал өгсний дараа үсрэх дасгалыг өгнө.
Хол харайх гэдэг нь урагш чиглэлд харайх байрнаас ба гүйлтээс уртын харайлт дээр яригдахыг анхаарна. Багш гарын савалтыг хийж үзүүлнэ. Буух үед зөөлөн матрас ашиглах, хатуу газар, гадаргуу дээр бүтэн улаар газардаж болохгүй, зөөлөн ултай спортын гутал өмсөх хэрэгтэй зэргийг нэмж тайлбарлана.
Сурагч бүрийн үсрэлтийг ажиглан, алдааг засна. Зарим сурагчийг дагуулж дасгалыг хийнэ. Сурагчдын чадварт тохируулан тоглоомын дүрмийг өөрчлөн, ялгавартай хандана.
Үсрэх үед өлмий дээр зөөлөн үсрэх, зөв буух, гараа хэрхэн савах зэргийг анхаарч алдааг засна. Дасгалын давтах тоог тохируулна.
Алхалтаас нэг хөлөөр түлхэх дасгалыг багш удаан хөдөлгөөнөөр дагуулж хийнэ. Зөөлөн буухыг анхааруулна. Буух талбайд элс юмуу матрас заавал байна. Үсэрч харайх үед сурагчид хоорондоо мөргөлдөхөөс сэргийлж, заал талбайг зөв хуваарилна. Тоглоомын дүрмийг сайтар мөрдөхийг анхааруулна. Тавцан дээр үсэрч гараад хоѐр хөлөөр зогсоно. Нэг хөл дээр тулж зогсох нь тэнцвэр алдах, унах магадлал их байна.
“Дээсийг бугуй, тохойн үеэр эргүүлэхийг ойлгох” суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхдээ зөвхөн мэдлэг, зөв ойлголтыг олгоно. Багш асуулт тавих, хүүхэд бүрийн хариултыг сонсох, харилцан ярилцахад чиглүүлж хамтарч зөв ойлголттой болох, туршин хийж мэдлэг бүтээх нь чухал. Асуултын хариулт буруу байсан ч хүүхдийг дэмжиж, зөв хариултыг олоход чиглүүлээрэй. Зөв ба буруу хариултын ялгааг харуулах зорилгоор биеэр туршин гүйцэтгэнэ. Жишээ нь: гараа шулуун мөрний үеэр дээсээ эргүүлж үсрэх болон бугуй, тохойн үеэр дээсийг эргүүлж үсрэхийн аль нь амархан бол? гэсэн асуулт гаргаж, туршин үсэрч болох юм. Гар шулуун гэж хариулсан сурагчид түүнийгээ хийх, эсрэгээр бугуй тохойн үеэр эргүүлж дээсдэх нь илүү амархан гэсэн сурагчид мөн хийж үзүүлнэ. Дараа нь дасгалаа харилцан сольж хийн турших байдлаар суралцахуйн зорилтоо хэрэгжүүлэх алхамыг хийж болно. Дээсдэхдээ хоѐр хөл дээр үсэрч дээсдэнэ.
“Байрандаа дээсэнд хоѐр хөл дээр үсрэх” суралцахуйн зорилтын хүрээнд сурагч бүрийн нэг ба хоѐр хөл дээр үсэрч дээсдэх чадварыг сайжруулахад анхаарна. Дээсээ эргүүлэн 1-2 удаа үсрээд, шууд үргэлжлүүлэх бус дунд нь завсарлаж, удаан хэмнэлээр хийлгээрэй. Дээсээ хурдан эргүүлэхэд залгуулан 2 удаа үсрэх ба дээс 2 эргэлт хийнэ. Хурдан хэмнэлтэй болно. Энэ чадварыг сайн эзэмшсэн бол нэг хөл дээр удаан буюу завсарлагатай үсрэх, улмаар хурдан эргүүлж үсрэх чадварыг хөгжүүлнэ. Хүүхэд бүрийн ялгаатай байдлыг харгалзан хийлгээрэй. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүр нэг хөл дээр үсэрч дээсдэж чаддаггүй. Ийм учир тухайн хүүхэд ямар түвшинд байна, түүнд тохирсон дасгалыг хийлгэнэ. Тухайлбал: дээсдэж сураагүй хүүхэд байвал хоѐр хөл дээр завсарлагатай 1-2 удаа үсэрч дээсдэн, цааш ахиулах байдлаар хөгжүүлэх бол, маш сайн дээсддэг хүүхдэд баруун ба зүүн хөл дээр шууд залгуулан ээлжлэн үсэрч дээсдэх дасгалыг өгч болох юм.
“Цувруулан тавьсан 6-8 ш саадыг давж хоѐр хөлөөр үсрэх чадвар эзэмших” суралцахуйн зорилтын хүрээнд биеийн чанарын хөгжлөө илэрхийлэх байдалд анхаарч ажиллана. Энэ дасгалыг хийснээр сурагчдын хурд-хүч, үсрэмтгий чанар, тэнцвэр,
байрнаас урагш зөв үсрэх зэрэг олон чанар, чадварууд хөгжинө. Хүүхдийн давж үсрэх саадыг сонгохдоо волейболын бөмбөгийг ашиглаж болно. Учир нь волейболын бөмбөгний диаметр 15-20 см орчим байна гэж тооцон хийгүй ба хийтэй волейболын бөмбөг ашиглах боломжтой. Бөмбөг хоорондын зайг нэмэгдүүлэхдээ эхлээд эхний 2 бөмбөг, дараа нь 3 дахь бөмбөг хоорондын зайг нэмэх, эсвэл сүүлийн хоѐр бөмбөгний тоог эхэлж нэмэх зэргээр өөрчилнө. Энд хүүхэд бүрийн үсрэх чадварын ялгаатай байдлыг харгалзана.
Үсрэх чадвар сайн хөгжсөн хүүхдэд сүүлийн бөмбөгний зайг ихэсгэхэд тохирно. Мөн хэдэн бөмбөг байхыг хүүхэд бүрт ялгаатай тогтоогоорой. Жин ихтэй, үсрэх чадвар сул хүүхдэд 2-3 бөмбөг байхаар тооцох, маш сайн чадварлаг хүүхдэд 8 бөмбөг ижил зайтай (50 см) байрлуулах гэх мэтээр тохируулаарай. Мөн охид, хөвгүүдээр ялгаатай бөмбөгний тоо болон бөмбөг хоорондын зайг 40 см хүртэл багасгаж болно. Энэ дасгалаар явцын болон эцсийн үнэлгээ боловсруулж болох юм. Тухайн сурагч эхний хичээл дээр ижил зайтай хэдэн бөмбөг дээгүүр харайж байсныг тэмдэглээд, цаашид бататгах, давтах байдлаар хичээлүүд орсны дараа хэрхэн ахисныг харах боломжтой. Үнэлгээний шалгуурыг нэмэгдсэн бөмбөгний тоо, бөмбөг хоорондын зайг хэдэн бөмбөгний дунд нэмсэн байдал зэргээр гаргаж болно. Мөн зөв үсрэх ойлголт, дадал сайжирч буй эсэхийг давхар ажиглана.
“Хоѐр хөлөөр түлхэн урагш, хажуу тийшээ үсэрч, 15-20 см өндөрт татсан резин дээгүүр давж харуулах” суралцахуйн зорилтыг мөн биеийн чанарын хөгжлөө илэрхийлэх түвшинд анхаарна. Нарийн резин болон түүнийг татах хөдөлгөөнгүй суурь бүхий шон ашиглах хэрэгтэй. Эсвэл сурагчдын хөлөнд уях ба гогцоолдон, “Г” үсэг хэлбэрээр резинээ татаж болно.
Нарийн резин нь тээглэж унахгүй бөгөөд тасрахад харваж гэмтээх аюулгүй болно. Охид голдуу резиндэж тоглодог байсныг бид мэднэ. Резинээ бэлтгээд, тогтоох аргаа олсон бол суралцахуйн удирдамжийн “Үйл ажиллагаа” хэсэгт буй дасгалуудыг хийлгээрэй. Сурагчдад ѐс суртахууны наад захын хэм хэмжээг зөв төлөвшүүлэх үүднээс резинд хүрэхгүй үсрэх, үсрэлт хийсэн сурагч резинийг хөлдөө углаж зогссон сурагчтай үүргээ солих, багшийн зааврын дагуу хамтран ажиллах зэрэг бие даан болон бусадтай хамтран шаардлага биелүүлж сурах болно.
Байрнаас уртад харайх чадварыг сайжруулах зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа бэлтгэх байдлаа зөв авахаас эхлэнэ. Хөлдөө мөрний хэмжээний зайтай зогсох нь тохиромжтой гэдгийг хэлж өгнө. Хөлдөө мөрний хэмжээний зай авах гэдгийг энэ удаа улны гадна тал мөртэй нэг шугаманд байхаар зогсоно гэж тайлбарлан үзүүлээрэй. Хөлийн улны дотор талыг мөртэй нэг шугамд байхаар зай авбал хөлийн хооронд арай хол зайтай болох бөгөөд түлхэхэд ашиггүй юм.
Байрнаас уртад харайх урьдчилсан савалтыг олон дахин давтан хийж болно. Гол нь гарын савалтын чиглэлийг зөв хийж сургах нь чухал. Гарын савалтыг хөлийн хөдөлгөөнтөй хослуулж сурахад анхаарна. Гарын савалтын далайц нь хөлөөр түлхэн үсрэхэд их дэм болдог гэдгийг хэлж өгөөрөй. Эхний удаад байрнаасаа хоѐр хөлөөр бага хүчээр түлхэн хол биш харайж давтах хэрэгтэй. Энэ нь байрнаас уртад зөв харайх дадал хэвшил тогтоход нөлөөтэй. Матрас заавал ашиглана. 40-50 см зайнаас харайж 2-3 давхар матрас дээр гарч болно. Сурагч бүрийн чадвараас хамаарч матрасын зайг хол, ойр болгоно. Матрасыг 4 давхарлах шаардлагагүй. Нисэлтийн үед өвдөгөөр нугалан хөлөө зэрэгцүүлж сургахад анхаарч, 10-15 см өндөртөй татсан дээс дээгүүр байрнаас уртын харайлтыг давтаж болох юм.
Өсгийнөөс өлмий рүү шилжүүлэн өвдөгний үеэр намалзах хөдөлгөөн хийж буух шаардлагыг өмнөх дасгалын үед ч хэлж өгч тайлбарлан ойлгуулна. Биеэр хийж үзүүлэх хэрэгтэй. Хол биш ойрхон зайд харайж, буултыг давтах нь оновчтой болно. Хүүхэд бүрийн хөдөлгөөний үйлдэл өөр өөр учир ялгаатай арга зүйг хэрэглэнэ. Жишээ нь: өвдөгний үеэр
намалзах хөдөлгөөн хийхэд хэцүү бол үсрээд буумагц урагш алхаж шилжих байдлаар буултыг зөөллөж болно.
“Байрнаас хоѐр хөлөөр түлхэн 80-100 см харайдаг болох” суралцахуйн зорилтын хүрээнд хол харайх, амжилтаа ахиулахад анхаарч хүүхэд бүр өөрийн амжилтыг мэдэж, өөрийн чадварыг үнэлэх, ахиулах, эрмэлзлэл бий болгох нь чухал юм. Энэ үүднээс сурагч бүр өөрийн амжилтыг хэмжиж сурах, ахиулахын тулд харайх арга барилаа сайжруулах тал дээр ажиллана. Олон дахин давтах нь харайх чадварыг хөгжүүлнэ.
Сонирхолтой хэлбэрээр буюу өөрийн амжилтын цэг дээр тэмдэг тавин, түүн дээр онож буух, улмаар тэмдэгээ цааш хол тавин амжилтаа ахиулах байдлаар хол харайх чадварыг сайжруулж болох юм. Хөлийн хүч хөгжүүлэх янз бүрийн дасгалыг давхар ашиглах хэрэгтэй.
Багш та бүхэн санаа авах үүднээс үнэлгээний жишээ хувилбарыг орууллаа.
“Үсрэлт, харайлт” бүлгийн жишээ үнэлгээ
Суралцахуйн зорилт
Үнэлгээний даалгавар, шалгуур
Нэг ба хоѐр хөл дээрээ байрандаа, урагш, хажуу тийш, арагш үсрэх чадвартай болох
Байрнаасаа хоѐр хөлөөр түлхэн урагш, арагш, баруун, зүүн тийш үсрэхдээ:
- Үсрэх зүг нь зөв байх
- Хөлөө бага зэрэг нугалсан байдлаас үсрэх
- Тэнцвэрээ хадгалан, чиглэлээ өөрчлөн үсрэх зэрэг шаардлагыг хангах ѐстой.
Алхалт, гүйлтээс нэг хөлөөр түлхэн үсэрч, хоѐр хөл дээр буух чадвартай болох
5 м зайнаас гүйж, нэг хөлөөр түлхэн урагш харайгаад хоѐр хөл дээрээ буухдаа:
- Ерөнхийдөө ижил хэмжээтэй алхаж гүйх
- Гүйлтээс зогсохгүйгээр түлхэх
- Хоѐр хөлөө зэрэгцүүлэн буух ѐстой.
Subscribe to:
Posts (Atom)